Ардчилсан намаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Ардчилсан сонгууль нь улс төрийн намуудын хоорондох тэгш шударга өрсөлдөөн дээр суурилан явагддаг. Өнгөрөгч 2020 оны УИХ-ын сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын намын сонгуулийн үр дүнг бусад намууд хууль ёсны болгож харагдуулдаг зүйл бий болсон байна. Энэ зүйлийг цаашид өөрчлөхгүйгээр 2024 оны шударга сонгуулийн тухай яриад хэрэггүй гэж мэдээллээ.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр: Их ялагдлын дараа их эвлэрэл рүү явдаг манай намын түүх бий. Тухайлбал, 1992 онд ялагдаад, 1996 онд эвсэл болоод ялалт авчирч байсан. Өнгөрсөн 2000 онд УИХ-д нэг суудалтай байсан бол дараа нь эвсэл болж ороод хамтарсан Засгийн газар байгуулж байсан удаатай. Цаашид УИХ-д суудалтай намуудаас гадна Ардчиллын төлөөх намуудтай нэгдэнэ. МАН гэдэг нь нэг намын дарангуйлал буюу хуульчлагдсан дарангуйллаас өөрцгүй. Энэ зүйлтэй цаашид АН тууштай тэмцэнэ. Ардчилал, хувь хүний эрх чөлөө, үнэт зүйлийнхээ төлөө тууштай тэмцэж, АН-ын шинэчлэл үргэлжилнэ. АН шинэ цаг үед нийцэж өөрчлөгдөх ёстой. Улс төрийн зах зээл рүү ажиллаж сонгогчдын итгэл үнэмшлийг татах ёстой гэж харж байна. Нөгөө талаас Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн нийт сонгогч гишүүдэд талархал илэрхийлье.
Ялагдал гэдэг их ялалтын эхлэл. Харин ч энэ удаагийн сонгууль ардчилсан тогтолцоонд аюул учруулсан гэдгийг бодитоор мэдрүүллээ. Дарангуйлал гэдэг зүйл ойрхон ирсэн гэдгийг бүрэн утгаар нь харууллаа. Тиймээс АН улам шинэчлэгдэж, хүчтэй болж бусад улс төрийн намуудтай нэгдэх ёстой юм байна” гэлээ.