Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
АН-ын дотоод эв нэгдлийг хангахын тулд 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулна

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, АН-ын гишүүн Х.Тэмүүжин, З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ. Тэд АН-ын дотоод эв нэгдлийг хангах намын Их хурлыг хуралдуулж, нэг удирдлагатай болгох зорилгоор 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулах санаачлагыг өнөөдрөөс эхлүүлж байгаагаа мэдэгдлээ. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Энэ удаагийн сонгуульд АН хамгийн бага санал авсан. Өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн МАН АН-ын дотоод хагарлыг мөн сонгуулийн хуулийг тодорхой хэмжээгээр өөрт ашигтайгаар ашиглаж ирлээ. АН-ын онц их хурлыг зарлах, нэг удирдлагатай болгох санаачлагыг жирийн гишүүдийн зүгээс маш ихээр ирүүлж байна. Улсын дээд шүүхэд хэд хэдэн удаа материалаа хүргүүлсэн боловч дотоод эв нэгдлээ хангаад ир гэсэн ганцхан шаардлага тавьж буй. АН-ыг нэг удирдлагатай болгох аянд жирийн гишүүдийг идэвхтэй оролцохыг уриалж байна гэлээ. 

АН-ын гишүүн З.Нарантуяа: Монголын парламентад сөрөг хүчнээс тавих хяналтыг чангатгах сөрөг хүчний чадамжийн тухай асуудал. АН эв нэгдэлгүй байгаагийн улмаас сүүлийн УИХ-ын хоёр сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуульд маш амжилтгүй оролцлоо. Цаашид хариуцлагаа хүлээж огцорч чаддаг намын удирдлагатай байх улс төрийн соёл суулгахад чухал ач холбогдолтой. Иймээс АН зайлшгүй сэргэн босох шаардлагатай. Хоорондоо таарч зохицохоо больсон лидерүүдийн улмаас АН тарж бутарна гэсэн ойлголт байхгүй" гэв. 

АН-ын гишүүн Х.Тэмүүжин: Энэ намд хүмүүс итгэдэг байсан. Гэтэл тэр итгэлийг өөр хоорондоо талцсан байдал эвдэж байна. Иймээс АН-ын гишүүд бид эв нэгдлийг сэргээх зорилгоор мянга мянган гишүүдийн гарын үсгийг цуглуулж байна. Тамганы булан барьж булаацалдаж байгаа хүмүүс гишүүдээ хонь адил хашаанд хашиж байгаа бол энэ нам эзэнгүй болно гэсэн үг. Тийм учраас өөр хооронд босгосон хашаа хороогоо нурааж, гишүүдээ хонь гэж харахаас илүүтэй энэ орны тусгаар тогтнолд хүч өгдөг итгэл үнэмшилтэй иргэд гэж харж нэгдэх цаг болсон байна. Иймээс АН-ын гишүүд бид эв нэгдлийг сэргээх зорилгоор мянга мянган гишүүдийн гарын үсгийг цуглуулж байна. гэж ярилаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com