Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Б.Жавхлан: Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгох эсэхийг УИХ шийднэ

Засгийн газрын өнөөдрийн /2021.05/ээлжит хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаарх мэдээллийг танилцуулав. Энэ үеэр ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээл олголтын явцыг мэдээлсэн юм.

2021 оны зургадугаар сарын 14-ний өдрийн өссөн дүнгээр:
  • Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлийн хүрээнд нийт 17785 зээлдэгчид нэг их наяд 313.8 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна. Үүнээс 3512 аж ахуйн нэгж, 14273 иргэний зээл байна. Олгогдсон зээлийн 7162 нь Улаанбаатарт 10623 нь орон нутгийн зээлдэгчид шийдвэрлэгдсэн байна.

Мөн цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газраас тог, цахилгаан, дулаан,  ус, хогний мөнгийг хөнгөлсөн бөгөөд өрхийн орлогыг дэмжих үүднээс хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгосон. Эдгээр хөнгөлөлт 2021 оны 7-р сарын 1-нээр дуусгавар болно. Энэ нэмэгдлийг үргэлжлүүлэн олгох эсэх шийдвэрийг удахгүй гаргах болохыг Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.

Тэрээр... "Одоогоор тодотгол хийх  нөхцөл үүсээгүй. Гэхдээ ирэх сараас халамжийн чиглэлийн арга хэмжээнүүдэд өөрчлөлт оруулна. Алийг нь цааш үргэлжлүүлэх, алийг нь зогсоох талаарх хэлэлцэнэ. Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөгөөр үргэлжүүлэх бол төсөвт ямар ачаалал үүсэх вэ гэдэг шийдвэр удахгүй гарна. Төсөвт дааж авч явж чадах хэмжээнд шийдвэр гаргана. Дулаан, цахилгаан, усны төлбөрийг төр даах үйлчлэлийг долдугаар сарын нэгнээс зогсоож, хүүхдийн мөнгөний 100 мянган төгрөгийг үргэлжлүүлэх эсэхийг дахин хэлэлцэнэ. Асуудлыг судалж, УИХ-д танилцуулах бөгөөд шийдвэрийг УИХ-аас гаргах юм" гэлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com