Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
ЭВИЙН ЦАВУУГААР НААГААД Ч ЭВЛЭХЭЭРГҮЙ БОЛСОН АН

АН-д хөл толгой нь мэдэгдэхгүй л байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан С.Эрдэнэ нөхөн сонгуульд өрсөлдөх талаар мэдээлэл яваад эхэллээ. УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд дараалан ялагдсан түүний хувьд нөхөн сонгуульд өрсөлдөхгүй гэвэл үнэнд ойр. АН-ын хувьд хоёр даргатай, хоёр тамгатай л Ерөнхийлөгчийн сонгуультай золгосон. Тэгвэл одоогийн нөхцөлд хэд хэд ч тасарч болзошгүй байна. Шинэчлэлийн талаар одоогоор энэ намд яриад ч хэрэггүй. Ардчилсан нам нэртэйгээ хэн нь үлдэх вэ гэдэг л болохоос эвлэрэхгүй явах тал руугаа ханджээ.

Бүрэн эрх дуусч байгаа Ерөнхийлөгч Х.Баттулга намаа авах оролдлого хийж эхэллээ. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа улс төрөөс явах болоогүйгээ “Амьдрал баян” гэдэг үгээр халхлан илэрхийлсэн. Түүнийг Сонгинохайрханы нөхөн сонгуульд нэр дэвших болов уу гэсэн таамаг бий. Тэр болтол аль АН-аас дэвших вэ гэдэг асуудал гарч ирнэ.

АН-аас өчигдөр яг ижил утга санаатай хоёр хэвлэлийн хурал хоёр талд хийлээ. “Алтан гадас”-ынх гэж хэлж болохоор хуульч О.Алтангэрэл, И.Мөнхжаргал нарын АН-ын зургаан залуу өчигдөр бас л залуу үеийнхэндээ зайгаа тавьж өгөхийг хүсч намын Онц их хурал хуралдуулж, шинээр зохион байгуулалтад орж, шинэ дарга тодруулах санал хэлж байна. Үүний цаана баганы ард Н.Алтанхуяг, З.Энхболд нар байгаа гэж ажиглагчид үзэж байна лээ. Цаашлаад намын гишүүнчлэлээ сэргээсэн Ц.Элбэгдорж ч АН-ын асуудалд оролцож байгаа дуулдана.

Мөн Б.Пүрэвдорж, З.Нарантуяа, Х.Тэмүүжин нар мэдэгдэл хийлээ. “Нэг ардчилал”-ынхан гэгдэх тэд мөн л намын даргын дахин сунгаа явуулж, Онц их хурал зарлаж, зуун мянган гишүүний гарын үсэг цуглуулах сонирхлоо илэрхийлэв. Ерөнхийдөө тойргийн гадна үлдсэн хэсэг. Нэг үе АН-ын нүүр царай болж байсан баг ч гэж хэлж болох юм. Эх сурвалжийн мэдээллээр тэд энэ сунгаагаар Б.Пүрэвдоржийг намын даргад өрсөлдүүлэх сонирхолтой байгаа аж. Харин М.Тулгат даргатай АН С.Эрдэнийг тамгаа албан ёсоор өгөхийг хүлээж буй.

Таван намын нэгдлээс бүтсэн АН тэр хэрээрээ фракцалж ирсэн. Энэ нь үе үеийн сонгууль, улс төрийн үйл явц өрнөхөд сэдэрдэг. АН-ын зарим хуучцуулын хэлж буйгаар энэ нам цааш эвлэрэх боломжгүй болсон гэх. Өчүүхэн эрх ашиг нь хатгаад өнөөх фракцуудынх нь удирдлагуудын “зодоон” хүчээ авч, олон ялагдалд энэ нь нөлөөлж ирсэн.Одоо ч анхны партизанууд, алтан хараацайнууд нь намаасаа холдож зайгаа тавихгүй улс төр хийсээр, энэ намын хэрэгт оролцсоор байгаа.

Оролцох бүрт нь намын хүч суларсаар байдаг. Сая Ерөнхийлөгчийн сонгуулиар бол МАН-ыг ялахад ихээхэн түлхэц өглөө. Ямартаа ч АН бүр арчигдахгүй ч ардчиллын анхдагчид энэ намаар тоглосоор л байх юм бол мөддөө сэргэхэд хэцүү болж байна. Бүр болохгүй бол зарим нэг хэсгээ заяа нь мэдэг гээд замдаа гээгээд цааш замаа бодох нь илүү дээр ч байж болох юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com