Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Ерөнхийлөгч асан Х.Баттулга "төмөр зам"-ын хэргээр дахин шалгуулна

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, АТГ-ынхан төмөр замын хэргийг сэргээн шалгахаар болсон гэх мэдээлэл байна. 

Тодруулбал “Ухаахудаг-Гашуунсухайт”-ын чиглэлд тавигдах ёстой байсан 267 км төмөр замын ажлын хөрөнгийг овоолсон шороо болгон хувиргаж, албан тушаалаа хэтрүүлэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг зарим нэр бүхий хүмүүсийн хамт дахин шалгахаар болсон гэсэн үг. 

Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг "төмөр замын" хэргээр дахин шалгаж эхэлсэн эсэхийг ЦЕГ-аас тодруулахад "АТГ-аас ажлын хэсэг томилогдсон" гэдэг мэдээллийг өглөө.

Энэ хэрэг 2017 онд Х.Баттулга Ерөнхийлөгч болсноор хэрэгсэхгүй болж бөгөөд тухайн үед улсад их хэмжээний хохирол учруулсан  БНСУ-ын иргэн Гу Ду Хёоны хэргийг хэрэгсэхгүй болгон, “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жон ёлыг эд хөрөнгө завшсан, залилан мэхэлсэн гэм буруутайд тооцож, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.

Х.Баттулгыг Ерөнхийлөгч болсныхоо дараа өөрийнхөө болон тус хэрэгт холбоотой солонгос иргэдийг торгуулийн ялаар шийтгэж төмөр замын хэргийг дуусгавар болгосон хэмээн хардаж байгаа. Үе үе энэ хэрэг олны анхааралд ордог бөгөөд тэр бүртээ учир зангилаа нь тайлагдалгүй явсаар өнөөдрийг хүрсэн.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com