Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Хар тамхины наймаа, эрүүдэн шүүх... Засгийн газрын булай үргэлжилсээр

Ард түмнээ хөл хөсөр, гар газар жаргуулах гэсэн МАН-ын эрх барих хугацаа жилээр биш сараар тоологдох боллоо. Чухам энэ үед МАН-ын байгуулсан хоёр дахь Засгийн газар болох У.Хүрэлсүхийн танхимын булай бараг бүхий л салбарт үргэлжилсээр байна. Авлигач, хулгайчдаар дүүрсэн УИХ-ын байгуулсан энэ Засгийн газар өчнөөн олон татвар нэмж, бараа бүтээгдэхүүн, шатахуун, махны үнийг зориудаар хөөрөгдөн ард түмнийг улам туйлдуулсан. 2020 оны УИХ-ын сонгуулийг мөнгөөр худалдан авах гэж улайрч байгаа нь дүүрч гэхэд салбар бүрийн нь ажил үйлс харлан, өнөөх 60 тэрбумаар худалдаж авсан албан хаагчид нь муу муухай үйлийн эзэн болж цоллуулан, угаасаа урагшгүй хий хоосон дүр эсгэгч У.Хүрэлсүхийн “муу дээр муухай, муухай дээр улцан” нэмнэ гэгч л болж байна. 

Эрх баригчид давуу байдлаа ашиглан ард түмэнд очих ёстой Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийг тэрбум, тэрбумаар нь зээлж авсан чинь эднийхний нэгний хэлдгээр дор дурдах зүйлсийн дэргэд бол ёстой юу ч биш, гэмт хэрэг биш юмсанж.
Одоо энэ Засгийн газрын салбарын яам бүхэн нь эрх мэдэл албан тушаалаа ашиглан гэмт хэрэг үйлддэг муу муухайгийн үүр болсон нь өдөр ирэх тутам ил болсоор байна.

 

Дипломатууд нь хар тамхины наймаачин

Монгол Улсыг гадаад ертөнц, дэлхий дахинаа төлөөлдөг Гадаад харилцааны яам, дипломат ажилтнууд гэж манай гараг дээр хар тамхи зөөвөрлөдөг гэмт хэргийн сүлжээний нэг хэсэг болчихсон нь даравч дардайсаар, булавч бултайсаар сая илрэв. Туркийн Стамбул хотод суух консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч н.Эрдэнэбилэгийн хамт Чех улсаас ХБНГУ-ын хилээр нэвтэрч байх үедээ дипломат дугаартай машиндаа 70 кг геройн буюу хар тамхи тээвэрлэж яваад баригдав. Чухам эндээс л гадаад оронд улс орноо төлөөлье, тэнд ажиллаж амьдарч байгаа ард иргэдийнхээ эрх ашгийг хамгаална хэмээн дипломат паспорт өвөртөлж, Гадаад харилцааны сайдтай сүжирдгийн нууц, булай дэлгэгдэж эхлэх нь тэр. Өмнө нь 2016 онд дипломат дугаартай машинаараа ердийн тамхи тээвэрлэж яваад баригдсан дипломатч бол Гадаад харилцааны яаманд бугласан энэ хэргийн дэргэд ёстой юу ч биш юмсанж. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Өмнө нь хууль бус үйл ажиллагаанд нэр холбогдсон, асуудал нь тодорхой байдлаар шийдэгдсэн хүмүүсийн мэдээлэл Гадаад харилцааны яаманд сүүлийн 10 гаруй жилд ирсэн. Гэтэл энэ хүмүүсээс давтан Дипломат төлөөлөгчдийн газарт томилогддог талаарх тодорхой мэдээллийг авсан” гэж мэдэгдлээ. Эндээс үзэхэд Гадаад харилцааны яамны эрх мэдэлтнүүд хар тамхи зөөвөрлөж гаршсан, мэргэшсэн хүмүүсийг энэ сүлжээндээ ахин дахин оруулж ашигладаг болох нь харагдаж байна. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ч 2019 оны зургадугаар сарын 18-нд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дээр “…Дипломатуудын хар тамхи зөөсөн хэргийн цаана том сүлжээ байгаатай санал нэг байгаа. Олон улсын томоохон сүлжээнүүд цаашлаад гадаадад байгаа монгол иргэдийг онилоод хар тамхи зөөвөрлүүлэх болсон. Монголчууд дангаараа олон улсын хар тамхины том сүлжээг илрүүлж дийлэхгүй” гэж мэдэгдэн үүнийг хүлээн зөвшөөрснийг “Зууны мэдээ” сонин зургадугаар сарын 26-нд нийтэлжээ. Харин тэр хариуцсан салбарт нь олон улсад дуулиан болсон ноцтой хэрэг гараад байхад албан тушаалаасаа огцрох тухай дурдах ч үгүй суусаар л...

 

Цагдаагийнхан нь эрүүдэн шүүж тамлагчид

2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр онц байдал нэрийн дор цагдаагийнхан 718 хүнийг баривчлаад байгаагаа баяр ёслолын байдалтай зарлаж байв. Тэгээд Дэнжийн мянга дахь түр саатуулах байранд тэр олон хүнийг галуун цуваагаар алхуулан бороохойдож тамлан “Зохион байгуулагчаа хэл” хэмээн дарамталсан тухай баривчлагдагсдын нэг нь ар гэртээ мессэж бичсэнийг хэвлэлүүд бичиж байсан. Тэр шөнөжингөө хүмүүсийн хашхичих ёолох дуун тасраагүй гэж ойр хавийн оршин суугчид ч хэлсэн байдаг. С.Баяр ч үүнийг хөөрөгдөн “Манай намын байрыг шатаасан хүмүүсийг заавал ол” хэмээн цагдаагийнханд өглөө нь тушаагаад шатсан байшингийнхаа өмнө залбиран мөргөж байсан.
Гэтэл баривчлагдаж саатуулагдсан хүнийг тамлан, эрүүдэж шүүдэг Дотоод яамны энэ харгис арга 60 тэрбумаар албан тушаал авсан МАН-ын хууль сахиулагчдын дунд өнөө хүртэл байсаар байгаа нь алхам тутам ил болсоор л байна. Төр нийгмийн зүтгэлтэн асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байгаа дүрс бичлэгийг эрх баригчид шоу үзүүлбэр болгон баахан үзүүлж бүр олон нийтийн телевизээр гаргав. Үүнийг нь үзсэн УИХ-ын гишүүд толгой сэгсрээд ярьж чадахгүй байсан гэсэн яриа ч бий.
Гэтэл Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж үүнийг “С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг улсын нууц учраас нийтэд дэлгэж болохгүй байсан”, гээд түүнээс биш эрүүдэн шүүж байгааг нь манай комисс мэдэж байсан ухааны юм ярьж сууна.


2014 оны зургадугаар сарын 3-нд “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн “Сумын цагдаа нар иргэдээ зодож, шонгийн модонд нүцгэнээр нь гавлан тамлажээ” гэсэн материалд “Увс аймгийн Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч н.Банзрагч цагдаа нартайгаа нийлж аав шигээ настай хүнийг зодож, хаврын жихүүн шөнө шонгийн модонд нүцгэнээр нь гавлах зэргээр тамлажээ. Мөн хөгшнийг өмөөрсөн залуугийн хавиргыг хугалж, шонгийн модонд гавлаж найман цагийн турш нүцгэн байлгажээ гэсэн байна. Үүнийг мөн л хүний эрхийн комисс нэг их ач холбогдол өгөлгүй өнгөрүүлсэн бололтой.
Харин ч эсрэгээрээ хүнийг эрүүдэн шүүж тамласан хэргийг ил тод ярьсан хүн нь буруутан болж байгаа тухай Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Б.Хурцыг саатуулсан гэсэн мэдээлэл авсан. Эрүүдэн шүүсэнтэй холбоотой мэдээлэл задруулсан учир улсын нууц задруулсан гэсэн яриа гарч байна. Захиалгат юм байлгүй. Хүн тамлах, эрүүдэн шүүх нь улсын нууц юм уу. Энд бол улсын нууцтай холбоотой зүйл байхгүй” хэмээсэн.


Эндээс харахад баривчлагдаж саатуулагдсан хүнийг эрүүдэн шүүх, тамлах энэ хэрэг хууль сахиулах салбарын дунд бүр түгээмэл болж, энэ нь улс төрчдийн захиалгаар явагддаг, тийм ч болохоороо үүнийг нь илчилсэн хүнийг давхар хэлмэгдүүлдэг нь харагдаж байна.
Саявтар УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, ХЭҮК, Эмнести интернэшл төрийн бус байгууллага, Фрейдрих Эбертийн сан хамтран НҮБ-аас жил бүр тэмдэглэдэг Эрүүдэн шүүлтийн хохирогчдод туслах дэлхийн өдрийг тохиолдуулан “Эрүүдэн шүүхийн хохирогчдын эрхийн асуудал” нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд эрүүдэн шүүлт хамгийн ихээр байгаа гэдгийг Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь хэлж байсан.


Тэрээр “Өнөөдөр шударга ёс сахиулах үүрэгтэй төрийн байгууллагуудад шударга бус байдал илүүтэй ажиглагдаж байгааг иргэд олон нийт шүүмжлэх боллоо. Улс төр, бизнесийн өрсөлдөгчөө дарахын тулд хууль, хүчний байгууллагуудыг ашиглах нь заншил болох шахсан байна.
Хуулийн байгууллагын нэг хэсэг ажилтнуудын увайгүй, ёс зүйгүй байдлыг улс төрчид ашиглаж хуулийн байгууллагын эрх мэдлийг гартаа авахын тулд тэдэнд үүрэг даалгавар өгч томилдог төдийгүй үүнээс үүдэн тогтолцооны хараат бус байдал алдагдах, цаашлаад иргэд олон нийтийн төр, хуулийн байгууллагад итгэх итгэлийг алдагдуулж байгаа бөгөөд үр дүнд нь бүх хууль хяналтын байгууллагын удирдлага, бүх шатны шүүхийн шүүгчид улс төрөөс хараат байдалд, тэдний хамаарал, нөлөөллөөр ажиллаж, хууль иргэдэд бус улс төрчдөд үйлчилдэг хэрэгсэл, тэдний нөлөөллөө тогтоох талбар болжээ” гэсэн байна. Тэгэхээр МАН-д тэртээ 1930-аад оны ногоон малгайтнуудын арга хэрэгсэл өнөөдөр ч чухал, яг хэвээрээ байгаа юм байна. Ингэж хохирсон, хуулийн байгууллагынхны тамлалд өртсөн хүмүүс ч үүнийг баталж байна.


Үүнийг батлан Орхон аймгийн өндөр настан Д.Ойсайхан 2005 онд хүүхэд нь хилсээр хэлмэгдэн, эрүү шүүлтэд орж байсан талаар дэлгэрэнгүй ярьж, хууль хүчний байгууллагын албан хаагчид хүний эрхийг ноцтойгоор зөрчдөг олон тохиолдлын нэг хэмээн хэлсэн. Түүнчлэн хүүхдийг нь баривчлах үед мөрдөн байцаагч нь оюутнуудыг оролцуулж, эрүүдэн шүүлт тулгах аргыг хэрэглэхүйц нөхцөлд хүргэж, нэг төрлийн сургалт болгож байсныг ч дурдаж байна.
Хилс хэрэгт сэжиглэгдэн 8.1 жилийн ял сонсч, найман удаа шүүхээр шийдвэрлүүлэн, энэ хугацаандаа Хэнтий аймгийн мөрдөнд гурван сар, Ганц худагт дөрвөн сар хоригдож хохирч байсан талаараа Хэнтий аймгийн иргэн С.Оюунцэцэг бас ярьсан.
Одоо бүр хэтрээд хүн тамлан тарчлаадаг энэ арга нь хуулийнхнаас төрийн албан хаагч, яамны ажилтнуудад нь халдварлаж Зам тээврийн яамны газрын дарга Б.Махбал нэг ажилтныг яамныхаа албан байранд хөнөөсөн хэрэг гарсан. Энэ талаар http://erennews.mn сайтад “....яамны гадна гарч (4-5 хүн байсан гэх) Б.Махбал нь талийгаачийг хоёр цохиж унагаад, толгой руу нь олон удаа (долоон удаа-шүүхийн дүгнэлтээр) өшиглөж, эрүүн дээр нь гутлын өсгийгөөрөө гишгэж, эрүүг нь мулталж орхиод (энэ үед нь таван хүн хараад зогсч байсан байх юм!!! Б.Махбалтай өрөөнд архи ууж байсан дээрх этгээдүүд) бүгд яам руу орсон” гэж бичжээ.

 

Шүүгчид нь авлигач

УИХ-ын дарга Г.Занданшатар ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа “13 шүүгчийн авлигын хэргийг баримтаар нотолсон. Авлига авч байгаа видео бичлэг нь байгаа. Долоон шүүгч Салхитын ордоос 125 сая ам.долларын авлига авсан” гэсэн мэдээлэл өгч байсан байдаг.
Хэдийгээр УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар УИХ-ын даргыгаа өмөөрч няцаагаад өнгөрөөсөн. Үүний өмнө Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Ц.Амарсайхан, Д.Мөнхтуяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал нарын зургаан шүүгчид АТГ эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ гэсэн мэдээлэл өнгөрөгч хоёрдугаар сард түгсэн ч тэгсхийгээд замхарсан. Улсын дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаярын жилийн орлого гэхэд л 248.4 сая төгрөг, хувьдаа таван автомашин, дөрвөн орон сууцтай гэсэн байдаг. Нэг л гал тогооны, тэгээд ч багаараа ажиллаж, авлигын мөнгөө хуваан авдаг гэж олны ярьдаг хуулийнхан нэг нэгнийгээ шалгаад юу базаах вэ дээ, тэгсхийгээд л замхарна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж ч үүнийг батлан, өмөөрч “шүүгч хүн тэрбум ам.долларын хадгаламжтай байж болдоггүй юм уу” гэж хэлсэн нь бий.


Шүүгчийн алх барихаас өөр ажил эрхлээгүй хүн яаж ийм хөрөнгөтэй болсон байж таарах вэ. Хариулт нь тун энгийн тов тодорхой.
Ийм ч болоод Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зургадугаар сарын 26-нд зарлиг гаргаж, дөрвөн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн таван шүүгчийг багтаасан 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлээд байгаа нь ямар нэгэн асуудал өгүүлж байна.
“Сэлэм эргүүлэгч” У.Хүрэлсүхийн Засгийн газрын танхимаас ганц нэгхэн салбарын нь булайг өнгөцхөөн сөхөхөд нэг ийм. Үүний цаана сүрьеэ, тэмбүү тархаачхаад түүнийгээ дэлхийгээр нэг зарладаг ЭМЯ, дархан цаазат уулс, гол усныхаа газрыг авлигаар зарчихдаг БОАЖЯ гээд байна аа, байна. Ер нь У.Хүрэлсүхийн Засгийн газраас өнгөтэй өөдтэй юм дуулдаагүй л байна.

 

Эх сурвалж: АРДЧИЛАЛ ТАЙМС СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com