Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Импортын ачаа бараа удааширч байгааг БНХАУ-ын холбогдох байгууллагуудад дахин уламжилна

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав.

Уулзалтаар сайд нар хоёр улсын хоорондын ачаа тээврийн нөхцөл байдал, ялангуяа БНХАУ-ын нутгаар дамжин хийгдэх Монгол Улсыг чиглэсэн импортын ачаа барааны тээвэрлэлтэд үүсээд буй удаашрал, саатлын асуудал, түүнтэй холбоотой хүндрэл бэрхшээл, түүнийг шийдвэрлэх боломж, гарц шийдлүүдийн талаар харилцан санал солилцож ярилцав.

Сайд Л.Халтар БНХАУ-ын Тяньжин боомтод хуримтлагдаад буй Монгол Улсын чингэлгийн татан авалтыг нэмэгдүүлэх, Замын-Үүд-Эрээн өртөөний галт тэрэг солилцооны тоог нэмэгдүүлэх, Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор нэвтэрч буй автотээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ зэрэг авто замын боомтуудын хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог хэвийн горимд шилжүүлэх, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал төмөр замын боомт байгуулах асуудлаар Элчин сайдтай ярилцаж, шийдвэрлэхэд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

project-photo-150-300x200 Цай Вэньруй: Импортын ачаа бараа удааширч байгааг БНХАУ-ын холбогдох байгууллагуудад дахин уламжилна

Цай Вэньруй Элчин сайд дээрх асуудлуудаар БНХАУ-ын холбогдох байгууллагуудтай холбогдож зохих арга хэмжээг авч ажиллаж байгаа талаар дурдаад цаашид онцгой анхаарч БНХАУ-ын холбогдох байгууллагуудад дахин уламжилж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Замын-Үүд боомтоор өчигдрийн байдлаар 110 тээврийн хэрэгсэл гарсан бол 138 тээврийн хэрэгсэл орж ирсэн тухай Замын-Үүд дэхь Гаалийн газраас мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com