Уншиж байна...
 
Сумдын номын санд “Сонгогчийн булан” ажиллаж эхэллээХүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 55.0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байвTestЭлчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилна
АН-аас нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн хүсэлтийг маргаашаас хүлээж авна

Улсын Их хурлын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн бэлтгэл ажлын талаарх мэдээлэл, мөн Төрийн албаны шинэчлэл, улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлийн асуудлаар Ардчилсан намын ЕНБ-ийн дарга Ч.Өнөрбаяр, дэд дарга Р.Эрдэнэбүрэн нар мэдээлэл хийлээ.

АН-ын дэд дарга Р.Эрдэнэбүрэн "Ардчилсан нам Сонгинохайрхан дүүрэг болон Хэнтий аймагт явуулах нөхөн сонгуульд парламентад суудалгүй намууд, нам доторх бүлгүүдтэй нэгдэж орохыг уриалсан.  Парламентад суудалгүй намууд уулзаж ярилцсан.

Ардчилсан намаас УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх саналтай нэр дэвшигчдийн албан хүсэлтийг маргаашаас хүлээж авна" гэлээ.

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Төрийн албаны шинэ хууль мөрдөгдөж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын орон нутаг дахь гишүүд, дэмжигчдэд олон гомдол ирж байна. Уг хуульд орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 30 хүртэлх хувь нь төрийн жинхэнэ албан хаагч байхаар тусгасан.

МАН засаглаж байгаа орон нутагт энэ тоо хэтэрсэн. Хүн болгонд албан тушаал хуваарилсан. Үүнээс болоод 30 хувь биш зарим газар 60, 90 хувь нь хурлын төлөөлөгчид нь төрийн жинхэнэ албан хаагч болсон гомдол ирж байна. Ийм асуудал байгаа бол төрийн албаны зөвлөл мэдээлэл аваад, Сонгуулийн ерөнхий хороо нөхөн сонгууль зарлах ёстой гэсэн албан шаардлагыг хүргүүлж байна. Төрийн албаны хуулийн шинэчлэлийн асуудал дээр тодорхой саналууд хүргүүлж, хамтарч ажиллана.
Манай улсын иргэдийн гурван хүн тутмын нэг нь нам дагаж амьдарч байгаа нь харамсалтай. Улс төрийн намын хууль, гишүүнчлэлийн асуудлыг шинэчлэх шаардлагатай. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд улс төрийн намын тухай хуулийг өргөн барьж, намрын чуулганд батлуулахыг уриалж байна" гэлээ. 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Test
5 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com