Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг СЕХ-нд хүргүүллээ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.8 дахь заалтын дагуу Төрийн аудитын байгууллага УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч, дүгнэлтийг хуулийн хугацаанд Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ.

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд 9 нам, 1 эвсэл, 3 иргэн бие даан дэвшихээр Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөр, хандивын тайлангаа ирүүлсэн юм.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38.8-д “Ээлжит бус, нөхөн сонгуулиар нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь төрийн аудитын дээд байгууллагаас тогтоосон хугацаанд сонгуулийн мөрийн хөтөлбөр болон энэ хуулийн 26.3.6, 26.4.6-д заасан хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар хүргүүлнэ” хэмээн заасан. Үүний дагуу Үндэсний аудитын газар  МАН, Ардчилсан нам, Үнэн ба Зөв нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Дэлхийн монголчууд нам, Гэр хороолол хөгжлийн нам, Зөв хүн электорат эвсэл, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам, Ард Түмний олонхийн засаглал нам, Иргэний Зориг Ногоон намаас нэр дэвшигчид болон бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт аудит хийж, дүгнэлт гаргалаа.

Төрийн аудитын байгууллага нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдээс ирүүлсэн мөрийн хөтөлбөр, хандивын тайланг хянан үзэхдээ төрийн аудитын стандартуудыг удирдлага болгон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Төрийн аудитын тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050” болон холбогдох бусад хууль, тайлан, судалгаа, мэдээллийг тус тус шалгуур болгодог юм.

Эх сурвалж: Үндэсний аудитын газар 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com