Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Макс Жонсоны 19 сая ам.долларын хэргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хуулийн зөвлөхийн компани өмгөөлж байгаагийн цаана хэний эрх ашиг нуугдана вэ?

Английн Ерөнхий сайдын дүү Макс Жонсон гэх нөхөр Монголд ирж хувийн нэгэн компанид олгосон 19 сая ам.долларын хөрөнгө оруулалтын зээлээ Монгол Улсын Засгийн газраас нэхэх шахуу утга агуулсан мэдээ, мэдээллийг зорилготойгоор түгээж байна. Тодруулбал, “Английн Ерөнхий сайдын дүү, ”GRF” компанийн төлөөлөл Макс Жонсон Монголд ирж 19 сая ам.долларын асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах уу?” гэх гарчигтай мэдээллийг хэвлэлээр зориуд гаргаад байгаа нь Монголын төр, засгийг хувийн шинжтэй хэрүүл, маргаандаа татан оролцуулах гэсэн башир арга гэж харагдаж байна.

“Засаг чандмань майнз” ХХК нь Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутаг дэвсгэрт “Чандмань” нэртэй уул уурхайн баяжуулах төслөө 2009 оноос анх эхлүүлсэн байдаг. “Чандмань” төсөлд гадны хөрөнгө оруулагчдыг татаж, дэлхийн шилдэг “Нобель ресурс” компаниас хөрөнгө оруулалт татаж, мөн Английн “GRF” компаниас 2016 онд 19 сая ам.долларын хөрөнгө оруулалтын  зээлийг нэмж авч уул уурхайн баяжуулах томоохон үйлдвэрийг барьж байгуулжээ.

Баяжуулах үйлдвэр баригдаж эхлэх үеэс Монголын нэгэн улстөрч уурхайд шунаж булааж авах санаархлаа ил далд илэрхийлэн улайм цайм дарамт, шахалт үзүүлэх болж. Уурхайн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хааж боогдуулж хөрөнгө оруулагч талтай үл ойлголцлыг үүсгэж улмаар бүтээн байгуулалт хийсэн “Засаг чандмань майнз” ХХК-ийн удирдлагуудыг хууль хяналтын байгууллагаас дуудаж шалгах болжээ.

Хоёр талын маргаантай энэ хэрэг хөрөнгө оруулалтын гэрээнийхээ дагуу Монголын хууль хяналтын байгууллагаар шалгагдах ёсгүй. Арбитраар шийдэгдэнэ гэдгийг тодорхой зааж өгсөн байтал юуны учир Монголын хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар улайрах болов.

Хувийн маргаандаа Монголын төрийг татан оролцуулах сонирхол гаргаж буй Макс Жонсоны башир арганд Монголын Ерөнхий сайд автах уу?

“GRF” компанийн төлөөлөл Макс Жонсон нь хуулийн фирм хөлслөхдөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хуулийн зөвлөх З.Сүхбаатарын “Монгол өмгөөлөгч” нэртэй компанийг сонгосон нь анхаарал татаж байна. Ерөнхий сайдын зөвлөхийн хувийн өмгөөллийн компанийг зориуд онилж хуулийн үйлчилгээ авч байгаагийн цаана эрх ашиг бас байгаа бололтой. Учир нь саяхан Монголд ирсэн гэгдээд буй Макс Жонсоныг “Монголын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж Монголд оруулсан хөрөнгө оруулалтаа нэхэх үү” гэх утга агуулгатай мэдээллийг хэвлэлээр явуулаад байгаа нь Ерөнхий сайдыг энэ хэрэгт татан оролцуулах сонирхолтой байгаа гэдгээ харуулж байгаа болов уу. Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж буй Л.Оюун-Эрдэнийг хувийн хоёр компанийн дунд үүссэн маргаанд гадаадын тал нь татаж оролцуулах нь хэний эрх ашигт нийцэх вэ. Хэн үүнийг ард нь зохион байгуулж байгаа вэ гэх мэт асуулт гарч ирж байна.

Бүхэл бүтэн Монгол Улсын төрийг дорд үзэж буй аятай хөрөнгө оруулагчийн нэрээр далайлган хувийнхаа асуудлаа Монголын төр засаг руу чихэж буй Макс Жонсон гэх нэг нөхрийг Английн Ерөнхий сайдын төрсөн дүү болохоор нь Монгол Улсын Засгийн газар айж эмээж, түүнтэй Монгол Улсын Ерөнхий сайд нь хүртэл цаг гарган хүлээн авч уулзах ёстой гэж үү. Ингэж Монгол төр, Монголын хууль хяналтын байгууллагад илэрхий нөлөөлөх гэсэн оролдлого хийж байгаа нь “GRF” компанийн нэр хүндэд эргээд сөргөөр нөлөөлж мэдэхээр байна. Энэ тухай Английн хэвлэл дээр зорилготой гаргасны доорх сэтгэгдлүүдэд Макс Жонсоныг элэг доог болгон хөрөнгө оруулалтаа хянаж чадаагүй нь өөрийнх нь буруу, ийм үлгэрт чинь хэн итгэх юм гэх мэтээр бичиж байна. Хилийн чанадад Английн Ерөнхий сайдын дүү шившгээ ингэж тарьж байгаа бол манай Английн Ерөнхий сайд огцрох хэрэгтэй хэмээн өөд уруугүй шүүмжилжээ.

 

С.БОЛД

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
1 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com