Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Ч.Өнөрбаяр: Иргэд нь үхэж байхад Засгийн газар нь салют буудуулаад баяр тэмдэглээд байж болохгүй

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр Засгийн газрын үйл ажиллагааг хатуухан шүүмжлэв. 

Тэрээр... "Монгол төр өнөөдөр хариуцлагагүй байдалд орсон байна. Хариуцлагагүйн зуд нүүрлэсэн байна. Алсын хараа гэсэн ном биччихээрээ Монголын төр алсын хараатай болчихдог юм бишээ. Монгол төр зовлон болоод байгаа асуудалд бодлого гаргаад, ард иргэддээ хүрч үйлчлэх ёстой. Өнөөдөр ард иргэд цар тахлаар хайртай хүмүүсээ алдчихаад гашуудаж байхад Засгийн газар нь зөрүүлээд салют буудуулаад баяр тэмдэглээд байж болохгүй. 

Өнөөдөр гадаадад албаны айлчлал хийхээр ГХ-ны сайд нь гүйдэг биш, хоёр талын хөрштэй учраа олдог байх ёстой. Гадаад харилцааны яам дарга нарыг айлчлуулдаг протоколны яам бишээ. УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулахыг шаардаж байна. Гадаадад аялж яваа дарга нар ирж ажлаа хийнэ үү. Өнөөдрийн нөхцөл байдал гэнэт бий болоогүй. Дөрвөн жилийн хугацаанд эрх баригчдын буруу бодлого шийдвэрийн үр дүнд гарсан байдал нь энэ. Өнөөдөр Засгийн газар давхар дээлтэй сайд битгий хэл ёолкны мод шиг чимэглэлтэй сайд нар олон болжээ. Албан тушаалынхаа тоог бүр гүйцэхээ больсон. Албан тушаалын бялруулаас болж алсын хараагүй болсон байна. Тиймээс бид бүхэн дээрх шаардлагыг тавьж байна" гэлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com