Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар дэнжигнэж, Хотын дарга Д.Сумъяабазар СХД-ээ алдаж байна

Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазарыг Үндэсний хөрөнгө оруулалтай банктай нь холбогдуулж АТГ-аас шалгаж эхэлсэн мэдээллийн ард МАН-ын дотоод зодоон явж байна. Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд “Эрдэнэт” үйлдвэрийн 45 тэрбум, “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн  28 тэрбум, ЭМДЕГ-ын 25 тэрбум, Таван толгой ХК-ийн 10 тэрбум, НДЕГ-ын 5 тэрбум , Хөгжлийн банкны нэг тэрбум, Сангийн яамны хоёр тэрбум, ЖДҮХС-гийн 1.4 тэрбум  зэрэг нийт 120 тэрбум байршиж байсан тухай мэдээллийг эрх барьж буй нам болох МАН дотроосоо зориуд гаргаж байна. Банк дампуурах болсон шалтгаан нь чанаргүй зээлтэй холбоотой. Тухайлбал, Д.Сумъяабазар 8 тэрбум, Д.Дагвадорж 12 тэрбум, Б.Баярсайхан 14 тэрбум төгрөгийн чанаргүй зээлтэй гэх мэдээлэл нь анхаарал татаж байна. Өнгөрсөн жил гаруй хугацаанд УИХ-ын хэд хэдэн гишүүн болон УИХ, Орон нутгийн ИТХ-д нэр дэвшигчдэд их хэмжээний зээл олгосон нь тогтоогдсон гэж эх сурвалж мэдээллээ гэх мэдээллүүд хөвөрч байна. Үүнээс үзэхэд Д.Сумъяабазарын банкнаас УИХ-ын гишүүдээс хэн хэн чанаргүй зээл авав гээд цааш нь хөвөрч ч мэдэхээр байна.

Хотын дарга Д.Сумъабазар Сонгинохайрхан дүүргийг зангидсан гар шиг атгаж байсан бол МАН дотроо түүний эрх мэдлийг багасгах зорилгоор МАХН-ын Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг “шидэж” өгсөн. СХД-ийн МАН-ын залуучууд МАХН-ын мэдэлд очиж мэдэх СХД-ээ хамгаалахын тулд Э.Батшугарыг илэрхий дэмжихгүй байгаа.

СХД-ийн нөхөн сонгуульд Э.Батшугар ялагдал хүлээж байж дүүргээ авч үлдэнэ гэж буй. Тэгтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар түүнд харьяалагдах сайд нарын асуудал эрчимтэй яригдаж эхэлсэн.  Шилэн Цогоо ойрын үед засаг руу байн байн довтлох болж. Тухайлбал, 2022 оны төсвийг  “Сангийн яамны найркачид найрчээ” гэх мэтээр Сангийн яам руу довтолж байна.

Сая чуулган нээгдэхэд УИХ-ын дарга Г.Занданшатар “Сайд нараас хариуцлага нэхэж шаардлага тавина гэдгээ шууд ил хэлсэн нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ганхсаны дохио.

Ийнхүү МАН-ын гишүүдийн хоёр хуваагдал дээд цэгтээ хүрч, хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орохоор яарч байна.

МАН-ын дотоод зодоонд Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар нар нэг тал болж нам дотроо хүч хавсарч буй.

Юутай ч СХД-ийг Д.Сумъяабазар авч үлдэж чадах үү. МАХН-ын Э.Батшугар, Намбарын Энхбаяр нар авах уу гэдэг нь цаг хугацааны асуудал.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com