Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Өөр албан тушаалд шилжин томилогдож буй Р.Чингисийг чөлөөлөх талаар зөвшилцөв

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис өөр албан тушаалд шилжин томилогдож байгаатай холбоотойгоор ажлаас нь чөлөөлөх асуудлыг Тэргүүлэгчдийн хуралдаанд зөвшилцөхөөр танилцуулав.

Р.Чингис нь 2021 оны хоёрдугаар сард Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын даргаар томилогдсон бөгөөд өөр албан тушаалд шилжин ажиллахаар болсон тул өөрийн хүсэлтээ чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна. Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан болон Тэргүүлэгчид Засаг даргын орлогч асан Р.Чингисийн дараагийн ажилд нь амжилт хүсэв.

Тэргүүлэгчдийн хуралдаанаар мөн нийслэлийн өмчид орон сууц бүртгэн авах тухай, нийслэлийн өмчид барилга, байгууламж бүртгэн авах тухай, Олон улсын арга хэмжээ зохион байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцсэн юм. Тодруулбал, Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 129 айлын орон сууц нь 1972 онд Оросын цэргийн ангийн алба хаагчдын орон сууцны зориулалтаар ашиглалтад орсон. 2019 оноос улсын төсвийн хөрөнгө оруулалтаар их засвар хийсэн бөгөөд энэ оны 6 дугаар сард ашиглалтад оруулжээ. Харин өнөөдөр уг орон сууцыг нийслэлийн өмчид бүртгэн авлаа. Цаашид “Нийслэлийн Орон сууцны корпораци”-д шилжүүлэн нийслэлийн зорилтод бүлгийн иргэдэд түрээслэх, түрээслээд өмчлөх зэрэг төслийн хүрээнд иргэдэд олгох аж. Мөн Баянгол дүүргийн 25 дугаар хороонд байрлах “Май таун” хотхонд хоёр орон сууцыг нийслэлийн өмчид бүртгэн авлаа.


Мөн “Азийн архитекторуудын форум-21” олон улсын арга хэмжээг хамтран зохион байгуулахыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид дэмжлээ. Уг арга хэмжээг 2022 оны 9 дүгээр сард зохион байгуулах бөгөөд Азийн 22 улсын төлөөлөл, Дэлхийн архитекторуудын холбооны төлөөлөл оролцох юм.


Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
1 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com