Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Ж.Батбаясгалан: Бие даасан эдийн засагтай, ухаалаг шийдэлтэй улсын нийслэлийг хамтын хүчээр хөгжүүлье
Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 382 жилийн ойн өдрийг тохиолдуулан НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан мэндчилгээ дэвшүүллээ.
Мэндчилгээнд... 
Монгол Улсын гал голомт нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 382 жилийн ойн баярын мэндийг нийслэл хотынхоо эрхэм хүндэт иргэд, аж ахуйн нэгжүүд, гадаад улс орнуудаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдууд, дипломат төлөөлөгчийн газрын удирдлага болон ажилтнууд, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчид, төр, захиргааны байгууллагын ажилтан албан хаагчид Та бүхэндээ өргөн дэвшүүлье.
Улаанбаатар хот нь дэлхийн бусад хотуудтай мөр зэрэгцэн инновац технологид суурилан, эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломж бүрдэж буй түүхэн цаг үеийн босгон дээр ирээд байна. Учир нь 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжих Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар нийслэл хот эдийн засгийн чадавхаа бэхжүүлж, бие даан хөгжих баталгаагаар хангагдаад байгаа билээ. Монгол Улсын Их хурал, Засгийн газрын түвшинд сүүлийн 20 гаруй жил яригдсаар, өдгөө биелэлээ олоод буй эрх зүйн энэхүү боломжийг бид алдалгүй ашиглаж, нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, тэдгээртэй хамтран ажиллах замаар нийслэл хотоо хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын мега төслүүдээ хөдөлгөх том зорилтыг өмнөө тавин ажиллаж байна. Нийслэл хот эдийн засгийн хувьд тэлж, бие даан хөгжихийн зэрэгцээ дагуул хотуудаа бүтээн босгох боломжоор ийнхүү хангаж өгсөн Монгол Улсын Их Хурал, Засгийн Газар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг дарга, харьяа агентлаг болон  Ажлын хэсгийн нийт бие бүрэлдэхүүн, уг хуулийн төсөлд санал хүсэлтээ ирүүлсэн Нийслэлчүүд Та бүхэндээ халуун талархал илэрхийлье.  Ирэх оны эхний өдрөөс хэрэгжиж эхлэх хуулиудын шинэчлэл, даган гарсан шинэ журмын хүрээнд Нийслэл хотод шинэ дүрэм мөрдөгдөнө. Дөрөв дэх зуундаа хөл тавихаар зэхэж буй Улаанбаатарчууд бидний амьдралын хэв маяг хөгжилд чиглэсэн  шинэ загварт шилжин ороход 60 гаруйхан хоног үлджээ.
Бие даасан эдийн засагтай, ухаалаг шийдэлтэй улсын нийслэл, дагуул хотуудыг хөгжүүлэхэд энэ удаагийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг дарга түүний баг хамтын хүчээр ажиллана.
Олон арван жилээр үргэлжилсэн хотын асуудлуудыг шийдэх шийдлийг зөв тооцож, тооцоо судалгаанд үндэслэсэн гарц гаргалгаагаар асуудалд хандаж гэмээнэ бид өндөр соёлтой, өөрийн стандарттай, ногоон хөгжлийг дэмжсэн, хүндээ ээлтэй тэгш хүртээмжтэй улсын нийслэлийг бүтээн босгож чадна.
Их хотын иргэн бүрд Нийслэл Улаанбаатар хотынхоо түүхт ойн баярын мэндийг хүргэе.
Дөрвөн уулаа түшиж хөгжсөн Улсын нийслэл Улаанбаатар хот өнөд өргөжин хөгжих болтугай.
 
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга Ж.Батбаясгалан
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com