Уншиж байна...
 
Сумдын номын санд “Сонгогчийн булан” ажиллаж эхэллээХүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 55.0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байвTestЭлчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилна
АНУ-д чадсан юм чинь Орост өргөн сувгаар өлхөн чадна

Америкийн Нэгдсэн улсын DCI лобби группт захиалга өгч Монголын улстөр, УИХ-ын гишүүнийг харлуулах, мөн парламентын шийдвэрийг гуйвуулж, Монголыг муухай харагдуулсан ташаа мэдээллийг төлбөртэйгээр олон улсын хэвлэлүүдэд өгдөг байсан нь илчлэгдсэн. 

Энэ хэргийн ард Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга байсан бөгөөд түүний тамгын газраас худал мэдээлэл бэлтгээд түүнийг нь DCI групп олон улсын хэвлэлүүдэд мөнгө төлж нийтлүүлдэг байсан. Ингэж худал мэдээлэл түгээдэг байснаа DCI-гийнхэн сүүлд мэдэгдэж, Х.Баттулга болон тамгын газраас бэлтгэж өгсөн мэдээллийг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн юм. 

Х.Баттулга өөрийнхөө өрсөлдөгч гэж үзсэн хэн бүхийг буруутгах, нийгэмд харлуулах ажлыг гаргуун сайн хийдэг бөгөөд тэрээр Монголын улс төрчдөөс нэр бүхий эрхэмийг удаа дараалан гүтгэж, АНУ-ын болон БНСУ-ын хэвлэлүүдээр бичүүлж, нэвтрүүлэг хүртэл хийлгэж байлаа. 

Тэгвэл ойрын өдрүүдэд В.Путинг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дуурайдаг уу гэсэн гарчигтай Россия 24 сувгийн мэдээний зураг цахим орчинд цацагдлаа. Тэгвэл энэхүү мэдээ нь Монголд Ерөнхийлөгчийн сонгууль болсны дараа буюу 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Россия 24 сувгаар цацагджээ. Тэгвэл тухайн үедээ цахим орчинд дэлгэгдээгүй мэдээллийг одоо хэн, яах гэж дэлгэж, олны анхааралд өртүүлэв. 

Магадгүй АНУ, БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мөнгө төлж, Монголынхоо улстөрчийг гүтгүүлж байсан хүн дахин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг харлуулах ажлыг эхлүүлсэн юм болов уу? Энэ тухай цахим орчинд багагүй маргаан, мэтгэлцээн өрнөж байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Test
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com