Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Ж.Сүхбаатар: Ялыг чангатгахгүй бол "мэдээллийн алуурчид" үүссэн байна

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар  “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль”-ийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Сэтгүүлч эрэн сурвалжлах үйл ажиллагааны хүрээнд мэдээллийг хайх эрхийг хязгаарлаагүй. Хэн нэгэн хууль бусаар хөрөнгө цуглуулж байгаад албан тушаалаасаа буусан бол тухайн хүний хөрөнгийг хувийн нууц гэж үзэн эрэн сурвалжилж, олон нийтэд мэдээлэх боломжгүй болгох гэж байсан асуудал байсан. Үүнийг бид эхний хэлэлцүүлгээрээ хэлэлцээд, хөрөнгийг хувийн нууцад оруулахгүй байхаар боллоо. Хүний биометрийн мэдээллүүд, бэлгийн чиг баримжаа, захидал харилцаатай холбоотой цахим мэдээлэл зэрэг нь хүний хувийн нууцад орж байна.

Мөн нэг чухал зүйл нь ялыг чангатгах хэрэгтэй. Ялыг чангатгахгүй бол "мэдээллийн алуурчид" үүссэн байна. Хүмүүс нэгнийхээ эмзэг мэдээллийг олж аваад шантаачилж байна. Жишээ нь, бэлгийн чиг хандлагыг нь хамт олонд нь илчлэх зэргээр сүрдүүлж байна.

Шүгэл үлээгчийн хууль, Хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Нийтийн мэдээллийн тухай хууль зэрэг хэд хэдэн хууль батлагдах гэж байгаа энгийн иргэд нэг нэгэндээ хуулийн хариуцлага тавих боломжийг бүрдүүлж байгаа юм. Шүгэл үлээгч гэдэг нь даргад матах үйлдэл бус, нийгэмд ил гаргаж буй үйлдэл. Хүний хувийн мэдээлэлтэй холбоотойгоор караоке, хэвтэн эмчлүүлж байгаа өрөөнд дуу, дүрсний бичлэг байршуулахыг хориглож байна. Нийтийн мэдээлэлтэй холбоотой бас нэгэн чухал зүйл нь төрийн мэдээлиийн дэд бүтцэд хадгалагдаж байгаа мэдээллийг өөр нэг төрийн байгууллага ашиглах шаардлагатай бол иргэнээс дахин шаардахгүй байх зохицуулалтыг хийж байгаа" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com