Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
С.Энхболд: Дөрөвдүгээр тун тарих эсэхийг судалж байна

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар коронавирусний цар тахлын нөхцөл байдал олон улсад болон Монгол Улсад ямар байгаа талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулжээ. Энэ үеэр коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцины гуравдугаар тунгийн хамрагдалт зорилтот бүлгийн иргэдийн 50 хувьд хүрвэл ЕБС-ийн танхимын хичээлийг эхлүүлэх бөгөөд дөрөвдүгээр тунг тарих асуудлыг судалж байгаа гэж мэдээллээ. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд... Манай улсын хувьд, эрдэмтдийн тооцоогоор, коронавирусний дельта хувилбарын давалгаа 9-10 дугаар сард болохоор байсан тул намраас гуравдугаар тунд иргэдээ хамруулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар, 589 мянга буюу зорилтот бүлгийн иргэдийн 28 хувийг хамруулаад байгаа юм. Хэрэв зорилтот бүлгийн иргэдийн 50 хувийг гуравдугаар тунд хамруулсан бол Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг нэгээр бууруулж "Шар" түвшинд шилжүүлэх боломжтой болно. Ингэснээр одоо хязгаарлалттай байгаа зарим аж ахуйн нэгжүүд нээгдэх боломж бүрдэнэ. Түүнээс гадна цэцэрлэгийн бага анги, ЕБС танхимаар бүрэн хичээллэх боломж бүрдэнэ.

Мөн улс орнууд албан ёсоор дөрөвдүгээр тун хийж эхлээгүй байгаа бөгөөд манай улс дөрөв дэх тунг тарих талаар судалгааг эрчимтэй хийж байна.

Ташрамд дурдахад, коронавирусний нөхцөл байдал баруун, зүүн европын вакцины хоёрдугаар тунгийн хамрагдалт 30 хувиас бага байгаа улс орнуудад эмнэлгийн ачаалал огцом нэмэгдэж байгааг мэдээлэв. БНХАУ-д дельта хувилбарын давалгаанаас сэргийлж вакцины гуравдугаар тунг эхлүүлээд байна. Ингэхдээ, гуравдугаар тунг Модерна, Файзер вакцины технологиор өөрийн үйлдвэрлэсэн вакцинаар дархлаажуулалтаа үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com