Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Н.Ганибал: Р.Онончимэгийг ШЕЗ-ийн гишүүнд нэр дэвшүүлсэн нь хууль шударга үйлчлэхгүй байгааг харуулж байна

УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хонгийн хуралдаанаар ШЕЗ-ийн шүүгч бус гишүүдийг томилох асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгээс тав хоногийн завсарлага авсан. Одоогоор УИХ дахь АН-ын бүлэг шийдвэрээ гаргаагүй байгаа ч завсарлага дуусахын өмнө байр сууриа илэрхийлнэ хэмээн УИХ-ын гишүүн Н.Ганибал мэдээллээ.

Дээрх асуудалтай холбогдуулан бид УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Н.Ганибалаас тодруулга авлаа.

-ШЕЗ-ийн шүүгч бус таван гишүүний сонгон шалгаруулалтад  ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг нэр дэвшүүлсэн асуудал яригдаж байна. Та  энэ асуудал дээр байр суриа илэрхийлнэ үү?

“Шүүхийн шинэчлэл, шүүхийн багц хууль бол нийгмийн захиалга байсан. ШЕЗ, ШСХ-ны гишүүдийг томилгооны асуудлаар  сонсгол хийх нь маш зөв байсан ч үүнд үйл ажиллагааны процетурын алдаа гарсан. ШЕЗ-н шүүгч биш гишүүн дээр орж ирсэн Р.Онончимэг гэдэг хүн одоогоор хууль, шүүхийн асуудлтай байгаа юм билээ. Энэ нь  шүүгч нарын хурал болон сонгон шалгаруулалтын явцад яригдсан.

Ийм хүнийг ШЕЗ-н шүүгч биш гишүүнд нэр дэвшүүлж байгаа нь хууль шудрага явахгүй байнаа гэдгийн илрэл болоод байна. Тийм учраас АН-ын бүлэг завсарлага авсан.

-Та Р.Онончимэг гэдэг хүнийг нэр цохож ярьлаа. Энэ хүний хууль шүүхийн асуудалтай холбоотой баталгаатай нотлох байгаа хэрэг үү?

-Энэ асуудал дээр манай бүлэг дээр тодорхой байр сууриа илэрхийлсэн. ШЕЗ-н нэр дэвшигч нартай уулзсан. Мөн бүлэгт ирсэн баримтуудыг нь олон нийтэд гаргасан байгаа. Энэ талаарх материалыг та бүхэн манай бүлгийнхэн дээр очоод тодруулаад харах боломжтой. Харин яг надад буюу УИХ-н гишүүн дээр бол баримт ирээгүй байна. Нотириатчдын холбооны тэргүүнээр ажиллаж байхад нь маргаантай асуудлууд гарсан юм байна лээ. Тухайн асуудалтай холбоотой гомдлууд явдаг бөгөөд одоог хүртэл эцэслэн шийдэгдээгүй байгаа гэсэн ийм л мэдээлэлтэй байгаа.

-УИХ дахь АН-ын бүлэг завсарлага аваад яг ямар шийдэлд хүрэв?

Одоогоор ямар нэг шийдвэр гаргаагүй байна. Бид хуралдаж алдаа, оноог хэлэлцээд чуулганы хуралдаан дээр санал дүгнэлтэй тодорхой хэлэх болно. Түүнээс өмнө би бүлгийн өмнөөс ямар нэг тайлбар өгөх боломжгүй байна гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com