Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөөнд 7 бүлэг, 22 тэргүүлэх зорилт, 485 арга хэмжээ тусгажээ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XI хуралдаан хуралдаж байна. Хуралдааны эхэнд Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний төслийн баримт бичгийг хэлэлцэж байгаа юм.  Хөгжлийн төлөвлөгөөний төслийн танилцуулгыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хийж, төлөөлөгчдийн асуултад хариулсан юм. Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулиар “Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөө” гэж Улсын хөгжлийн төлөвлөгөөнд суурилсан, тухайн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх төсөв, санхүүгийн эх үүсвэрийг тусгасан төсөл, арга хэмжээ бүхий төлөвлөлтийн баримт бичиг байна гэж тусгасан. Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний төслийг Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөнд суурилуулан анх удаа боловсруулаад байгаа аж. Хөгжлийн төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлохдоо тодорхой, хэмжиж болохуйц, зорилгодоо хүрч болохуйц, бодитой, цаг хугацаатай байх гэсэн төлөвлөлтийн үндсэн шалгуурыг баримталжээ. Улмаар арга хэмжээний зорилтот түвшин, шаардагдах хөрөнгийг хамтад нь тооцсон байна. 

Төлөвлөгөөгөөр авто замын хөдөлгөөний түгжрэлийг багасгах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх, багтаамж ихтэй нийтийн тээвэр нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэхээр зорьж  байна. Энэ хүрээнд Засгийн газар,  үндэсний хорооноос гаргасан түгжрэлийг бууруулах талаарх шийдвэрийг хэрэгжүүлэхээр Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний бүтцээс гадна “Авто замын түгжрэлийг бууруулах  бодлого” бүлэг нэмж, Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний төслийг боловсруулаад байгаа аж. Үүнд 

  1. Ковид 19 халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого

  2. Хүний хөгжлийн бодлого  

  3. Эдийн засгийн бодлого  

  4. Засаглалын бодлого 

  5. Ногоон хөгжлийн бодлого  

  6. Нийслэл ба бүс орон нутгийн хөгжлийн бодлого 

  7. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлого гэсэн 7 бүлэг, 22 тэргүүлэх зорилт, 485 арга хэмжээ, нийт 1 их наяд 987 тэрбум 408 сая төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр боловсруулаад байна. 


Мөн “Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөө”-нд тусгасан Ковид-19 халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг нийгмийн хүндрэлийг даван туулах бодлогын хүрээнд Нийслэлийн шуурхай штабыг байгуулж, нутгийн захиргааны байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, бүх төрлийн бараа материалын хүрэлцээ хангамжийг сайжруулах, цар тахлын  өвчлөл, нас баралтыг бууруулж, жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих, аж  ахуйн нэгж, байгууллагуудад үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломж олгох зэрэг зорилтууд багтжээ. Нийслэлийн ИТХ-ын хуралдаан үргэлжилж байна. 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com