Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хятад улс Монгол Улстай цөлжилтийг бууруулах тал дээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх болно гэдгээ мэдэгджээ
      -ХКН-ын Төв хорооны YI Бүгд хурлаараа дэлхий нийтийн сайн сайхны төлөөх экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт өрнүүлэх шаардлагатайг онцолжээ-

Хятад улс нь хариуцлагатай их гүрний хувьд дэлхий нийтийн байгаль орчин, цаг уурын засаглалд ямагт идэвхтэй оролцсоор ирсэн билээ.

Хятадын Коммунист намын XIX сонгуулийн Төв хорооны  VI  бүгд хурал энэ арваннэгдүгээр сарын 8-11-ний өдрүүдэд Бээжин хотноо хуралдахад байгаль экологийг хамгаалах, даян дэлхийн сайн сайхны төлөө явуулах ажил үйлсээ улам урагшлуулах болно гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Энэхүү YI Бүгд хурлаар ХКН-ын 100 жилийн тэмцлийн томоохон ололт амжилт ба түүхэн туршлагын тухай ХКН-ын Төв хорооны тогтоол болон ХКН-ын XX Их хурлыг хуралдуулах тухай тогтоолыг баталсан байна.

Өдгөө дэлхийн байгалийн нөөцийн хязгаарлагдмал байдал газар авч, экосистемийн доройтол улам бүр хүндэрч байна.

БНХАУ нь байгаль орчныг хамгаалах, дэлхий нийтийн байгаль экологийг хамгаалах, дэлхий нийтийн сайн сайхны төлөөх экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт өрнүүлэх шаардлага дэлхий нийтэд тулгарсаныг онцолжээ.

БНХАУ нь ногоон, дахин боловсруулах, нүүрстөрөгч багатай хөгжлийг илүү ухамсартайгаар урагшлуулах, үйлдвэрлэлийн хөгжил, чинээлэг амьдрал, сайхан экологитой соёл иргэншлийн хөгжлийн замаар тууштай явах болно гэдгээ мэдэгдэж байгаа. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт дээр Хятад улс нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралт 2030 он гэхэд дээд цэгтээ хүрч, 2060 гэхэд нүүрстөрөгчийн давхар ислийн илүү ялгаралтгүй орон болно гэх амлалтыг өгсөн. Энэ нь Хятад улсын их гүрний үүрэг хариуцлагыг идэвхтэй биелүүлэх, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулах, тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх зорилтттой холбогдож байгаа юм.

Хятадын талаас үзэхдээ “Хүн төрөлхтөн хувь заяа нэгдмэл байдаг. Тиймээс дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны бохирдлын асуудалтай Олон улсын нийгэмлэг хамтран тэмцэх хэрэгтэй” гэж байна. Хятадын тал улс орнуудтай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэн, гар гараасаа барилцан дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж, эх дэлхийгээ хүчээ нэгтгэн хамгаалахад бэлэн байна гэдгээ мэдэгдсэн.

БНХАУ манай улстай хөрш орнуудын хувьд байгаль орчны асуудал дээр илүү нягт хамтран ажиллах хэрэгтэй гэж үзэж байгаагаа мэдэгджээ. Сая манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  байгаль орчныг хамгаалах үүднээс 2030 он гэхэд “Тэрбум мод тарих” санаачилгыг гаргасныг Хятадын талаас сайшааж Монголын талтай цөлжилтөөс сэргийлэх, байгаль экологийг хамгаалах хамтын ажиллагаагаа илүү их нэмэгдүүлэн ажиллахад бэлэн байна гэдгээ мэдэгджээ.

БНХАУ нь экологийн нөхөн сэргээлт, ойн хамгаалал, байгаль экологийг хамгаалах тал дээр амжилттай туршлага ихтэй. Тиймээс Хятадын талаас цар тахал намжсаны дараагаар Хятад улсад ирж, харилцан туршлага солилцохыг урьж байна.

 

Б.САРУУЛ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com