Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хотын дарга Д.Сумъяабазар өөрийгөө сурталчлуулахаар "Тэрбум" төгрөгийн төсвийг Г.Хонгорзулд шийдэж өгчээ

Улаанбаатар хотын удирдлагуудад шийдвэрлэх ёстой, шийдвэл зохилтой олон ажил бий. Замын түгжрэл, авто зам, замбараагүй барилгажилтаас эхлээд хөрс, орчны бохирдол, ногоон байгууламж, сургууль цэцэрлэгийн хүртээмж гэх мэтээр олныг нэрлэж болно. Үе үеийн хотын удирдлагууд асуудлыг шийдвэрлэх тухай олонтоо ярьдаг ч биелэлээ олсон тун ч цөөн. Тиймээс л хотын даргаар ажиллаж байсан хүний нэр хүнд унаж, улстөрийн карьер нь дуусгавар болдог.

Гэтэл одоогийн Хотын дарга Д.Сумъяабазар олон нийтийн дундах нэр хүндээ унагахыг хүсээгүй бололтой. Тиймээс л НЗДТГ-ын хэвлэл мэдээллийн албыг  Нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газар болгон өргөжүүлсэн байна. Энэхүү өөрчлөлтийг 2022 оны 2-р сарын 22-нд хийжээ.

Одоо энэхүү газар нь 17 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд хотын даргын хэлсэн ярьсан бүхнийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд тарааж сууна. Товчхондоо Хотын дарга Д.Сумъяабазар энэхүү албыг  Нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газрыг өөрийгөө РЕКЛАМДУУЛАХ гэж байгуулсан байна.

Тэгвэл энэ газрыг байгуулахдаа “мэдээлэл авах түгээхэд хамтран ажиллаха гэрээг холбогдох хууль, журмын дагуу мэргэжлийн байгууллагуудтай байгуулахад шаардагдах 1,000,000,000 (нэг тэрбум) төгрөгийг нийслэлийн төсөвт тусгасан мэдээлэл сурталчилгааны зардлаас гаргахыг...” тус газрын дарга Г.Хонгорзулд даалгажээ. Өөрөөр хэлбэл энэхүү Хотын дарга Д.Сумъяабазар өөрийгөө рекламдуулах ажилд нэг тэрбум төгрөг тусгасан гэсэн үг.

Дашрамд сонирхуулахад... Нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газрын дарга Г.Хонгорзул нь өмнө Гадаадын иргэн харьяат, Шүүхийн Ерөнхий зөвлөл зэрэг байгууллагуудад хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com