Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Хөгжмийн зохиолч Б.Шарав, Н.Жанцанноров нар Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулав

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж: Монголын мэргэжлийн хөгжмийн урлагийг шинэ түвшинд гаргаж, үндэстний онцлог хэв маягийг шингээсэн, өөрийн өнгө аяс бүхий, ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван сод сонгодог бүтээлүүд туурвин дэлхийн болон Монголын хөгжмийн урлагийн сан хөмрөгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан Чингис хааны одонт, Төрийн шагналт Бямбасүрэнгийн Шарав, Төрийн хошой шагналт Ардын жүжигчин Нацагийн Жанцанноров нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.


Мөн Монгол Улсад геодези, зураг зүйн салбарыг үүсгэн хөгжүүлэх болон тус салбарын дээд мэргэжлийн олон зуун мэргэжилтэн бэлтгэх үйлсэд оруулсан өндөр хувь нэмрийг үнэлж, Монгол Улсын гавьяат барилгачин Баатарын Рагчаа, Монголын төмөр замын 70 жилийн ойг тохиолдуулан, төмөр замын аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөн зохицуулалтын хариуцлагатай ажилд олон жил үр бүтээлтэй ажилласан Нямын Ширнэндугар нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

 

Ингээд шагнал хүртсэн хүмүүсийн сэтгэгдлийг хүргэж байна.



Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Шарав:

-”Их урлагт 50 жил зүтгэсний маань үр шим ирж байна. Энэ зөвхөн миний гавьяа биш. Надтай хамтарч ажилладаг уран бүтээлчдийн шагнал гэж ойлгож байгаа. Үүнээс гадна Монголын ард түмний хийж бүтээсэн их урлаг, түүнийг түшиж, гол үзэл баримтлалаа болгож уран бүтээлээ туурвиж ирсний маань ач буян. Миний уран бүтээлийг үргэлж үнэлж байдаг ард түмэндээ, дэмждэг төр засагтаа үнэхээр их баярлаж байна. Монголын урлаг, хөгжмийн уран бүтээлийг улам өндөрт хөгжүүлээрэй гэж хойч үе, залуустаа сургаж байна. Сүүлийн үед “Бяцхан вальс” гэсэн бүжгийн бүтээл гаргасан. Ер нь үүнээс гадна бүжгийн бүтээлүүд дээр нэлээд ажилласан. Монголчууддаа Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе.

 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров:

-Монголчуудыг тусгаар тогтнолоо баталгаажуулах чухал үүрэгтэй, Үндэсний их баяр наадмын өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэг зарлигаар Монголын гарамгай хөгжмийн зохиолч Б.Шарав бид хоёрт Төрийн дээд цол Хөдөлмөрийн баатар гардууллаа. Бид төрийн энэ хишгийг их гүн хүндэтгэлтэй хүлээж авлаа.
Бидний насан туршдаа зүтгэсэн хөгжмийн урлагийг Монголын төр үнэ цэнтэй гэдгийг баталгаажуулж байна. Аливаа төрийн дээд шагнал тодорхой хувь хүн, түүний овог нэр гэхээс илүү түүний бүтээлийг үнэлж, цэгнэж дахин баталгаажуулж байгаагийн гэрч юм. Бас түмэн олноо ийм бүтээл туурвил хийж өөрийн мэргэжилдээ авьяас чадвараа сорьж ажиллахыг уриалан дууддаг чухал зүйл гэж ойлгодог. Бид ойрын өдрүүдэд тусгаар тогтносон эх орноороо, нутаг усаараа, авьяас чадвараараа бахархан өнгөрөөх цаг ирлээ. Монголчууд бид бие биенээ ойлгож, ухаарч, эх орноо тусгаар байлгаж үр ачдаа үлдээхийн төлөө зүтгэх ёстой. Миний хувьд Монголынхоо үндэсний соёл урлагийн дэвшлийн төлөө чадах бүхнээрээ зүтгэх болно. Бид Монгол орондоо маш их өртэй. Энэ өрөө дарахын тулд хүн бүр зүтгэх ёстой. Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын дэд дарга асан Г.Батхүүд зориулж “Ах минь та” гэдэг дуу хийж цахим ертөнцөөр цацаад байна. Монголын ард түмэн минь сайхан наадаарай.


Улаанбаатар төмөр замын ажилтан Н.Ширнэндугар:
-Үндэсний их баяр наадам, Улаанбаатар төмөр зам Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 70 жилийн ойн баярын мэндийг нийт ард түмэн болон ажлын хамт олондоо хүргэж байна. Би төмөр замд галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж 38 жил ажилласан. Миний ажил үйлсийг үнэлж төр засгаас Хөдөлмөрийн баатар цолоор шагнаж байгаад баяртай байна. Энэ бол манай төмөр замчдын хөдөлмөр, сэтгэл, зүтгэл, ажил үйлс шингэсэн хүндэтгэл гэж ойлгож байна.

 

П.Н.Шастины нэрэмжит клиникийн нэгдсэн III эмнэлгийн зүрхний мэс заслын эмч Ц.Даваацэрэн:
-Хүний гавьяат эмч цол, шагнал хүртсэнд баяртай байна. Ингээд П.Н.Шастины нэрэмжит клиникийн нэгдсэн III эмнэлэг, Зүрх судасны мэс заслын тасгийн хамт олондоо их талархлаа. Хамт олны хүчинд энэ шагналыг хүртсэн гэж ойлгож байна. Би эрүүл мэндийн салбарт 36 жил ажиллахдаа зүрхний мэс заслын 3600 эмчилгээ хийсэн. Үүнээс 1650 бие дааж хийсэн. Үлдсэнийг нь бусад эмчтэй хамтарсан байгаа.

 

Монгол Улсын гавьяат жүжигчин, уртын дууч Г.Бямбажаргал:
-Намайг уртын дуу, ардын дуу дуулахад сургасан Зууны манлай уртын дууч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Норовбанзад, Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Дэлгэр багшдаа маш их баярлаж байна. Мөн Үндэсний дуу бүжгийн Түмэн эх чуулгын хамт олондоо талархаж явдаг. Алтан тайзандаа мөргөмөөр баярт өдөр тохиож байна. Монголын түмэндээ, төрүүлж өсгөсөн аав, ээждээ баярлалаа. Миний уран бүтээлийг таалан сонсч надад урам өгдөг ард түмэндээ туйлын их баярлаж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байгааг минь хүлээн авна уу. Урын сандаа нийтдээ 200 гаруй уртын дуутай. Мөн ардын 100 гаруй дуу одоогоор дуулсан гэж бодож байна. Уран бүтээлээ нэг бүрчлэн тоолж байсангүй. Монголчуудын уртын дуу, ардын дуу цаглашгүй их баялаг сантай. Тэр бүгдийг дуулж сурна гэвэл багагүй хугацаа шаардана. Би Үндэсний дуу бүжгийн Түмэн эх чуулгад 20 дахь жилдээ ажиллаж байна. Та бүхэн сайхан наадаарай.

 

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын аврагч Х.Мөнхбат:
-Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор шагнуулсанд баяртай байна. Нэр хүндтэй энэ шагналыг авахад Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын нийт албан хаагчид, удирдлагын ажил үйлсийг үнэлж намайг төлөөлүүлж нэр хүндтэй цолоор шагналаа гэж ойлгож буй юм. Онцгой байдлын албаны нийт аврагч, монголын ард түмэндээ баярлаж, талархаж байна. Би Онцгой байдлын албанд нийт 16 жил ажиллаж байгаа. Энэ хугацаанд 180 гаруй хүний амь нас аварч нийт нэг тэрбум орчим төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан. Аврах ажиллагаа болгон онцлогтой байдаг. 2011 онд Хөвсгөл нуурт “НИК” компанийн 14 тонн дизелийн түлш тээвэрлэж явсан “Урал” маркийн хоёр автомашин мөс цөмөрч осолдсон. Эдгээр автомашиныг нуураас татан гаргахад 37 метрийн гүнд шумбасан. Энэ маш хүнд аврах ажиллагаа байлаа.



“Номгон санчир” компанийн захирал А.Адъяасүрэн:
-Манай хамт олны хөдөлмөр бүтээлийг үнэлж надад илүү их ажиллах урам зориг өгч төр засгаас Алтан гадас одонгоор шагнасанд баярлаж байна. “Номгон санчир” компани үүсгэн байгуулагдаад 20 жил болсон. Энэ хугацаанд бид зам тээврийн салбарт олон олон шинэлэг зүйл нэвтрүүлэн ажиллаж ирсэн.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com