Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
С.Бямбацогт: "Төмөр замын тухай хууль"-ийг нэн даруй батлах шаардлагатай байна

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр төмөр замын салбарт тулгамдсан асуудал, гарц шийдлийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Монгол Улс ганцхан төмөр замтай олон жил болсон. Харин сүүлийн жилүүдэд "Зүүнбаян төмөр зам", "Монголын төмөр зам" "Ханги-Мандалын төмөр зам", "Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам"  шинээр ашиглалтад орж, олширлоо. Ингэснээр тус төмөр замуудыг нэгдсэн бодлого зохицуулалтаар удирдах шаардлага тулгарч байгаа юм. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд УИХ-д "Төмөр замын тухай хууль" өргөн барьсан. Хуулийг нэн даруй батлах шаардлагатай байна. 

Энэ онд "Улаанбаатар төмөр зам" ХНН-д нийт 71 сая тонн ачаа тээвэрлүүлэх хүсэлт ирсэн. Гэтэл тус төмөр замын Улаанбаатараас -Эрээний чиглэлд ачаа тээвэрлэх хүчин чадал нь ердөө 14 сая тонн. Өөрөөр хэлбэл "Улаанбаатар төмөр зам" ХНН-д хүчин чадлаас нь тав дахин илүү захиалга ирдэг гэсэн үг. Үүнийг тойроод маш их хэл ам, авлига, хээл хахуулийн асуудал яригддаг. Энэ асуудлыг "Улаанбаатар төмөр зам" ХНН шийдвэрлэх тодорхой шийдэл гаргасан байна. Тиймээс миний бие тус шийдэл иргэд, олон нийт, аж ахуйн нэгж байгууллагуудын, хүсэл сонирхолд нийцэж буй эсэх талаар иргэд олон нийттэй уулзах өдөрлөг зарласан. 

Ташрамд хэлэхэд "Улаанбаатар төмөр зам" ХНН 9 сард шуурхай, хүртээмжтэй ажилласны үр дүнд Замын-Үүдэд зургаа, долдугаар сараас хойш гацаад буй чингэлгүүдийг  татаж чадсан. Өнөөдрийн байдлаар Замын-Үүдэд гацсан чингэлэг зургаа дахин буурсан байгаа бөгөөд ердөө 200 орчим чингэлэг хүлээгдэж байна. Мөн "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн транзит ачаа нь тарифын хөнгөлөлттэй. Анх транзит ачааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор тарифын хөнгөлөлтийг гаргаж байсан бол одоо хөнгөлөлтийг бууруулах, талаар санал солилцоно.  

Дарханы замд цемент нийлүүлснээс болж цементийн үнэ нэмэгдэх болсон гэх яриа байна. Угтаа Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК-ийн үйлдвэр засвар, үйлчилгээ хийж байгаагаас үүдэн зах зээлд нийлүүлдэг 3000 тонн цемент дутагдсан. Дарханы замд өдөрт 800 тонн цемент хэрэглэдэг бөгөөд Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК-ийн үйлдвэр хэвийн ажиллаж байгаа тул цементийн үнэ буурах байх" гэлээ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
1 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com