Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Борис Жонсоны ойрын хүн Даниел Кавчински гадны уул уурхайн компаниас 250000 паундын төлбөр авч Монголд уул уурхайн лобби хийдэг үү?

Английн парламентын гишүүн, тус улсаас Монгол Улсыг хариуцсан худалдааны элч төлөөлөгч Даниел Кавчинскитэй холбоотой авлигалын шинжтэй ноцтой мэдээлэл Английн өдөр тутмын хэвлэл “Таймс” сонинд нийтлэгджээ.

“Таймс”-ын нийтлэлд дурдсанаар парламентын гишүүн Даниел Кавчински нь албан тушаалаа ашиглан гадны улс орны уул уурхайн компаниудаас 250 гаруй  мянган  фунт стерлинг  буюу тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх мөнгө авсан гэх хэргээр шалгагджээ. Түүнийг гадны уул уурхайн компаниас өндөр цалин авч тэдний ашиг сонирхлыг ядуу буурай орнуудад лобби хийх замаар гүйцэлдүүлдэг байж болзошгүй гэх үндэслэлээр байцаасан байна. Ноцтой нь “Таймс” сонины мэдээлэл дотор Монгол Улсын нэр дурдагдсан байх бөгөөд Даниел Кавчински нь Монголын уул уурхайн салбарын төлөөлөгчидтэй  уулзалт хийсэн. Борис Жонсоны худалдааны элчээр ажиллаж байхдаа олон улсын уул уурхайн компанид зөвлөгөө өгөхийн тулд 250 мянга гаруй фунт стерлингийн цалин авсан гэжээ. “Таймс”-ын нийтлэлээс үзэхэд гадны улс орон гэдэг нь Монгол Улс байх магадлал тун өндөр байна.

Даниел Кавчински нь саяхан шившигтэйгээр хөөгдөж буусан Английн Ерөнхий сайд асан Борис Жонсонтой тун ойр холбоотой ажилладаг нэгэн. Энэ тухай ч бас сонины нийтлэлд дурдсан нь санамсаргүй зүйл биш бололтой юм. Английн түүхэнд байгаагүйгээр шившигтэй байдлаар өөрийн кабинетын бүх  сайд нарынхаа эсэргүүцлээр хөөгдөж буусан Жонсоны талаар болон түүний ойр холбоотон болох Даниел Кавчинскигийн талаар “но”-той мэдээллүүд гадны хэвлэлүүдээр гарсаар байгаа аж.

Борис Жонсоны тавиул гэх Английн парламентын гишүүн, Монгол Улсыг хариуцсан худалдааны элч төлөөлөгч Даниел Кавчински нь яг энэ мөчид Монголд албан ажлаар ирсэн байх бөгөөд Улаанбаатар хотын даргатай албан уулзалт хийх зэргээр Монголд ажиллаж байна.

Гадны уул уурхайн компаниас өндөр цалин авч тэдний ашиг сонирхлыг ядуу буурай орнуудад лобби хийх замаар гүйцэлдүүлдэг гэх ноцтой хэрэгт холбогдсон Даниел Кавчински нь энэ удаа Монголд ирэхдээ давхар ямар зорилготой, ажилтай яваа вэ? “Таймс” сонины мэдээллээр бол Монголын уул уурхайн компанийн хэрэгт оролцож, лобби хийх, хууль бус эрх ашигт үйлчилсэн байж болзошгүй гэж байгааг Монголын хууль хяналтын байгууллага анхааралдаа авч шалгах биз ээ.

Даниел Кавчинскитэй холбоотой “Тhe Times” сонины мэдээллийг эндээс уншина уу. 

https://www.thetimes.co.uk/article/daniel-kawczynski-mp-who-intimidated-staff-faces-new-sanctions-3z9pxrbvf /

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com