Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Р.Онончимэг даргатай ШЕЗ шүүгчдийн сонгон шалгаруулалтаа шударга бусаар явуулж байна уу?

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Р.Онончимэг саяхан сонгогдсон. Р.Онончимэг нь өнгөрсөн 2021 онд ШЕЗ-ийн гишүүнээр сонгогдон орж ирэх үеэр УИХ дээр түүнийг хуурамч нотариат хийсэн гэх хэрэг сөхөгдөж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Ганбат болон хэд хэдэн гишүүд  "Нотариаттай холбоотой ажилладаг Р.Онончимэг гэдэг хүн хуурамч бичиг, баримт бүрдүүлсэн хэрэгт орооцолдож холбогдож байсан байна. Хуурамч бичиг баримтын хэрэгт холбогдсон, ёс зүйн хувьд шаардлагад нийцэхгүй ийм хүнийг ШЕЗ-д оруулах нь зөв үү" гэж асуулга тавьж байв.

ШЕЗ-ийн гишүүн болох үеэсээ эхлээд хуурамч нотариат хийсэн хэрэгт нэр холбогдсон  Р.Онончимэг нь оны өмнөхөн буюу саяхан ШЕЗ-ийн даргаар томилогдсон. Шинэ даргын анхны хийж буй ажил нь мөн л маапаантай болж хуульчдыг эгдүүцэл, дургүйцлийг хүргэсэн гэх мэдээлэл байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж, шалгалтуудыг энэ оны нэгдүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн авч эхэлсэн. Нийгэмд хамгийн шударга байх шүүгчийн сонгон шалгаруулалт явагдаж эхлэхдээ л шударга бус болж эхэлсэн талаар хэвлэлээр мэдээллүүд гарч байна.

Тодруулбал, шүүгч болохоор шалгалт өгч буй бүх хүн 2023.01.03-ны өдөр Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэгийн шалгалт өгчээ. Уг шалгалтад Үндсэн хуультай холбогдолгүй асуултуудыг оруулж өгсөн нь гайхширмаар. Мөн шалгалтын үеэр асуултын зөв хариултыг нь урьдчилан хэлж өгсөн гэж байгаа юм. Дараачийн өдөр явагдсан салбар эрх зүйн мэдлэгийн шалгалтын үеэр мөн л хэд хэдэн асуултын хариултыг хэлж өгсөн гэх. Энэ нь шүүгч нартаа "будаа идүүлж” хуулуулж байгаа буюу мэдлэг, туршлагагүй хуульчдыг зориуд дэмжин оруулж ирэх гэсэн арга юм гэж шударга хуульчид эгдүүцэн дургүйцжээ.

Ийнхүү ШЕЗ-өөс шалгалтын хариуг удаа дараа задалсан шалтгаанаа ‘алдаатай тест хэвлэгдсэн’ гэж тайлбарласан боловч  үүний ард зориуд дэмжин оруулж ирэх гэсэн хүмүүсээ дэмжих гэсэн хорон бодлого байхыг үгүйсгэхгүй юм.

 ШЕЗ-өөс зарласан хуваарийн дагуу Давж заалдах шатны шүүгчийн сонгон шалгаруултын шалгалт энэ сарын 10-11-ний өдрүүдэд  явагдаж байгаа аж. Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр бүхий 16 орчим шүүгчид нэрээ дэвшүүлсэн байгаа. ШЕЗ-өөс зарласан шүүгчийн сонгон шалгаруулалтад ШЕЗ-ийн дарга Р.Онончимэгийн өнөө хуурамч нотариат хийсэн байж болзошгүй гэх нэр холбогдсон хэрэг дээр шүүгчээр ажилласан нэр бүхий гурван шүүгч уг сонгон шалгаруулалтад нэрээ дэвшүүлсэн байгаа нь анхаарал татаж мэдэх юм.

Хуурамч нотариатаас үүдэлтэйгээр үл хөдлөх хөрөнгийн хууль бус бичилт хийгдсэн гэх маргаантай хэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтаа түгэж энэ хэрэг өнөөг болтол хуулийн байгууллагуудаар шалгагдсаар байгаа аж. Гэтэл энэхүү маргаантай хэрэг Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шалгагдах явцад шүүгчээр Ц.Одмаа, С.Отгонтуяа, У.Бадамсүрэн нар ажиллажээ. Гэтэл тэдгээр шүүгчийн гаргасан захирамжийг Давж заалдах шатны шүүхээс үзэхдээ хууль бус байна гэж үзэн хүчингүй болгож байжээ. Энэ нь тэд хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж байсан уу гэх эргэлзээ, хардлагыг төрүүлэхээр гэсэн үг.

Ямартаа ч ШЕЗ-ийн шинэ дарга Р.Онончимэг нь анхны хийж буй ажлаараа шударга хуульчдыг эсэргүүцэлтэй тулж мэдэхээр болчихжээ. Учир нь шүүгчийн сонгон шалгаруулалтыг шударга явуулж чадах эсэх нь анхнаасаа эргэлзээтэй болж, шалгалтын тестийг задруулсан гэх мэт хэл ам гарч энэ тухай хуульчдын дунд хүчтэй яригдаж эхэллээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com