Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Хөгжлийн банкны хулгайг олон нийтийн өмнө авчирч хариуцлага тооцож эхэллээ

Хөгжлийн банкны зээлийн асуудлыг шалгах УИХ-ын Түр хорооны нийтийн сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хөгжлийн банк тойрсон олон жилийн хугацаанд үргэлжилсэн маапааныг энэ Засгийн газар анх шүгэл үлээж олон нийтэд ил болгосноос хойш энэ асуудал байнгын хэлэлцэх сэдэв болсон.

Сонсголоор Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн шууд зээлийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авч, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлтийг сонсч, асуулт хариулт хэлбэрээр олон нийтийн ил тод хэлэлцэж байна. Ингэхдээ Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн 3.5 их наяд төгрөгийн дүн бүхий 77 зээлдэгчтэй холбоотой асуудлыг хэлэлцэх юм.

Нээлттэй сонсгол явагдахаас өмнө Хөгжлийн банкны хэвийн бус зээлдэгч нартай холбоотойгоор 80 гаруй хүнийг хяналт шалгалтын дагуу хэргийг шүүх рүү шилжүүлэхээр болжээ.

Түүнчлэн олон нийтийн нээлттэй сонсголоор хэвийн бус зээл төлөлттэй яваа компани, аж ахуйн нэгжүүдийг оролцуулан олон нийтийн өмнө хэлэлцүүлэг хийж байгаа нь хууль шатны байгууллагаар ороод гацдаг байдлыг арилгах, хариуцлага тооцож чадах давуу талтай болж байна. Ямартаа ч энэ Засгийн газар Хөгжлийн банкны хулгайтай холбоотой асуудалд хариуцлага тооцох тухай тодорхой үе шаттай ажлуудыг авч хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай байна.

 

Б.НАРАН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com