Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Нүүрсний хулгайтай илчлэх Засгийн газрын тэмцэл үргэлжилж байна

Авлига, баялгийн тэгш бус хуваарилалт, баян хоосны ялгаа Монголын нийгэмд газар авсан нь хөгжлийг хязгаарлагч бас нэг томоохон хүчин зүйл болж буй тул Монгол Улсын Засгийн газар шударга ёсны тэмцлийг эхлүүлсэн.

Тэр дундаа нүүрсний хулгайг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө гаргаж ирсэн. АТГ, ЦЕГ, ТЕГ мөрдөн шалгах ажиллагаа явуулж, НПГ-аас хүч нэмэгдүүлсэн бүрэлдэхүүнээр хяналт тавьж ажиллаж байна. Нэр бүхий улстөрчдийг энэ хэрэгт яллагдагчаар татаж, шалгалтын ажиллагаа эрчимтэй үргэлжилж байгаа юм.

Энэ үед нүүрсний хэргийн шалгалтын ажиллагааг эрчимжүүлж, хууль хяналтын шатанд удаашруулахгүй байх үүргийг Засгийн газрын хуралдаанд Ерөнхий сайд холбогдох албаныханд өгчээ. Мөн нүүрсний хулгайн хэргийг хянан шалгах ажлын хэсгийг өргөтгөсөн байна. Ингэхдээ ГХЯ тэргүүтэй яамд болон шаардлагатай төрийн байгууллагуудыг эл асуудлын хүрээнд дэмжлэг үзүүлж шаардлагатай мэдээллээр хангаж ажиллах чиглэл өгчээ.

Өөрөөр хэлбэл нүүрсний хулгайн зарим хэрэг эхнээсээ шүүхийн байгууллагад очсон ч энэ шатандаа гацаанд орох вий гэсэн болгоомжлол нийгэмд үүссэн. Тиймээс хэргийг удаашруулахгүй, улмаар шалгалтын ажиллагааг гацаанд оруулахгүйн тулд дээрх үүргийг өгсөн байна.

Эргэн сануулахад... АТГ-аас нүүрсний хулгайтай шууд болон шууд бусаар холбогдсон 17 хүний нэрийг олон нийтэд зарласан. Эдгээрээс УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, А.Адъяасүрэн, Ш.Раднаасэд нарыг яллагдагчаар татагдсан гэх мэдээлэл байна. Мөн нийт 36 хэргийг мөрдөн шалгаж байгаагаас гурван хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлжээ.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com