Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Иргэд эсэргүүцсэн, МАН “улайрсан” Үндсэн хуулийн өөрчлөлт

Увайгүй, ёс зүйгүй, гэмт хэрэгт нэр холбогдсон гишүүдтэй хэмээн ард түмнээс цол, гуншин хүртсэн УИХ-ын ээлжит бус чуулган эхэллээ. Уг чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна. Иргэд, хуульчид Үндсэн хуульд нэмэлт оруулах нь зүйтэй. Гэвч нийт гишүүдийнх нь 70 орчим хувь нь гэмт хэрэгт холбогдсон энэ удаагийн УИХ Үндсэн хуульд гар дүрэх эрхгүй хэмээн үзэж байр сууриа илэрхийлсээр байгаа юм. Харин эрх баригчид үнэмлэхүй олонхдоо эрдэж Үндсэн хууль зөрчин байж Үндсэн хуульд хүчээр  нэмэлт өөрчлөлт оруулахаар улайран зүтгэж байгаа билээ. Үүний учир шалтгаан нь эрх баригч МАН өөрсдийн суудлаа бэхжүүлж мөнхийн дарга байх цаашдын замаа засч байна гэсэн шүүмжлэлд хүргэж буй юм. Сөрөг хүчний тавьсан шаардлага, ард иргэдийн дургүйцлийг хүргэн байж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаарх саналыг нь Ерөнхийлөгчөөс  өчигдөр авлаа. Ингээд Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын нэгдсэн чуулганд оролцож саналаа танилцуулав.

Одоо ард нийтийн санал асуулга авах асуудлыг шийдвэрлэх л үлдэж байна. Гэтэл  иргэдийн 67  хувь нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн талаар ямар ч мэдээлэлгүй байгаа судалгаа гарсан. Ийм нөхцөлд санал асуулга явуулаад ч олигтой үр дүнд хүрэхгүй нь тодорхой. Тэгэхээр иргэдийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх мэдээллээр хангах үүргээ төр гүйцэтгэх ёстой болж байгаа юм. УИХ-ын гишүүн О.Баасанхүү Орхон аймагт тойрогтоо ажиллаад ирсэн. Тэрбээр иргэдтэй уулзалт хийж байхад 70 хувь нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын эсрэг байр суурь илэрхийлж байсан хэмээн дурдсан юм. Үүний учир нь УИХ-ын гишүүдийн ёс зүйтэй холбоотой байгаа аж. Өөрөөр хэлбэл МАН үнэмлэхүй олонх байгаа ч УИХ-ын гишүүд нь мөнгө төгрөг завшсан хэрэгт нэр холбогдсон учраас Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх эрх зүйн чадамжгүй хэмээн үзэж байгаа юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com