Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Төрөл арилжсан Ц.Нямдоржийн үнэн төрх

Сүүлийн үед Хуульзүйн сайд Ц.Нямдорж ёстой л нойрноосоо сэрэв үү эсвэл гэгээрэв үү гэлтэй хүн амины хэрэг үйлдсэн сэжигтнүүдэд “хайр” зарлаж төрөл арилжаад байгаа. Нийслэлийн прокурор Б.Эрдэнэбатын үзэж буйгаар С.Зоригийн амь насыг баталгаатай хөнөөсөн алуурчдад Хуульзүйн сайд Ц.Нямдорж хайрын гараа сунгаж, “арын хаалгаар” эмнэлэгт хэвтүүлэн байн байн эргэж тойрох болжээ.
Тэгвэл одоогоос хориод жилийн өмнө Баянзүрх дүүргийн “FoodLand” хүнсний захын манаачийн амь насыг хохироож, алт мөнгөн эдлэл дээрэмдсэн хэрэг гарсан. Уг хэрэгт таван хүнийг холбогдуулан шалгаж, хэдэн жил хорьж, эрүүдэн тамлаж эцэст нь “хилс хэрэг байна” хэмээн тогтоож, цагаатгасан байдаг. Гэмгүй залуусыг 2000-2003 он хүртэл хорьсон гэхээр нэлээд хугацаа өнгөрсөн байгаа биз. Байцаалт авах нэрээр эрүүдэн шүүсний улмаас хохирогчдын нэг 19 настай Д.Батбаатар хүү шоронгоос гараад эмнэлэгт 10 гаруй хоног эмчлүүлж байгаад нас барсан.


Бас нэг залуу нь тэгсхийгээд нүд аньсан байдаг. Тухайн үед Хуульзүйн сайдаар Ц.Нямдорж ажиллаж байсан боловч таван залууг хилсээр эрүүдэн шүүж байхад нүдэн балай, чихэн дүлий сууж байж. Үүгээр ч барахгүй энэхүү дуулиант хэргийг үйлдсэн этгээдүүдийг өнөөг хүртэл илрүүлээгүй байгаа юм билээ. Хохирогч Д.Батбаатар хүүгийн ээж Г.Саранцэцэгийн 2005 онд хэвлэлд өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь нэмж хасалгүй хүргэж байна.

 

-”FoodLand” захын манаачийн амь насыг хохироон, дээрэмдсэн хэрэгт танай хүү яагаад холбогдсон юм бол?
-”FoodLand” зах Бөхийн өргөөний баруун талд байдаг байсан. Харин Цагдаагийн академийн цаад талд байрлах уурын зууханд ажилладаг өндөр залууг л манай хүү таньдаг ах гэж харилцдаг байлаа. Эгч нь цагдаагийн академид тухайн үед тогооч хийдэг байсан. Хүү маань түүнтэй хамт орж ирээд хоол идээд л гарна. Гэтэл нэг шөнө хамт хонож байхад нь баахан цагдаа нар орж ирээд тэр залууг нь гавлаад явсан. Харин манай хүүг үлдээсэн юм билээ. Хүү минь над дээр ирээд “Ахыг бариад явчихлаа. Яасан юм бол оо ээжээ” гэж байсан юм. Хоёр, гурван хоногийн дараа манай гэрт цагдаа орж ирээд манай хүүг “Хөөе чи бос, паспортоо ав!” гээд бүлэглэн хэрэг үйлдсэн гэж хэлээд гавлаад явлаа. Баригдаж явснаас хойш найман сарын турш хүүтэйгээ уулзаж чадаагүй.


-Та энэ хугацаанд хүүтэйгээ уулзах хүсэлтээ гаргаж байсан биз?
-Хэлэлгүй яах вэ. Шаардагдах бичиг баримтаа бүрдүүлээд ир гэхээр нь бүгдийг нь аваад очсон. Гэвч тоож авч хэлэлцдэггүй юм билээ. Миний хүүгийн хавтаст хэрэг гурван байцаагчийн гар дамжсан шүү дээ. Анх авсан байцаагчид нь би “Манай хүү юу ч мэдэхгүй. Дөнгөж хөдөөнөөс ирсэн гэнэн томоогүй хүүхэд. Шоронд орвол хүүхэд муу зуршил, буруу юм сурна. Хэрэг хийгээгүй хүүхдийг та нар битгий хориоч?” гэж хэлээд гуйсан. Тэгтэл “Таны хүүхэд хэрэг хийгээгүй бол удахгүй гарчихна” гэж хэлсэн. Хэрэг хийгээгүй юм чинь суллагдах байлгүй дээ гэж бодоод сэтгэл тайвширдаг байсан. Гэхдээ л үхтэл үр харам гэгчээр өглөөний 09 цагаас оройны 17-18 цаг хүртэл Мөрдөн байцаах газрын гадаа сууж өнжинө. Хүүг маань шоронд байх үед манай гэрт хоёр гурван удаа нэгжлэг хийсэн. Цагдаа нар “Нүүрсэн дотроо алтаа нуусан гээд амбаар ухаад, мөнгө төгрөгөө хаана хийсэн бэ?!” гэж ирээд л загнана. н.Ганхуяг байцаагч танай хүүхэд авсан нь үнэн, хүн алсан нь үнэн. Аягүй бол та алт, мөнгийг нь аваад хадгалсан ч юм бил үү? Та дулаан хувцсаа өмсөөд сууж байгаарай” гэж намайг хүртэл дарамталсан. Дөнгөж 19 нас хүрч байгаа нялх хүүхдийг минь тэгж хэлэхэд гол харлаад л их хэцүү байлаа. Миний хувьд Хүний эрхийн бүх байгууллага, прокурор, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж гээд яваагүй газар байхгүй.


-Байцаагч нар хэргийн үнэн мөнийг олоход хэр хичээл зүтгэлтэй ажилласан юм бол?
-Дараагийн байцаагч нь н.Батболд гэж хүн байсан. Байцаалтын явцад “Би таны хүүхдийг буруугүй гэдгийг мэдсэн. Гэхдээ би ганцаараа энэ хэргийг шийддэггүй юм” гэж хэлсэн. Тухайн үед н.Наташа гэдэг хүүхнийг өмгөөлөгчөөр аван хүүгийн минь хэрэгт холбогдолгүйг тогтоох болов уу гэж горьдсон юм. Гэвч манай хүүхэдтэй хэзээ ч уулзаж байгаагүй гэсэн. Нэг удаа н.Батболд байцаагч “Тэр өмгөөлөгч чинь явахгүй юм байна” гэж хэлж байсан удаатай. Эгч нь хүүгээ шоронд орсноос хойш ганц ч удаа царай зүсийг нь хараагүй. Уулзуулаад өгөөч гэж хүсэхэд “Өмгөөлөгчгүйгээр явъя даа. Та ганц шоколад аваад 500 төгрөгийг зуутаар задлаад ир. Хоёулаа явъя гэж хэлсэн. Ганцхудагт очоод уулзалтын өрөөнд хүлээгээд сууж байтал манай хүү гэж ёстой л нэг фашистын хорих лагерьт хоригдож байгаа еврей хоригдол аятай яс арьс болсон амьтан орж ирэнгүүтээ ухаан алдаад ойчсон. Байнга зодуулаад, бүгчим өрөөнд хоригдохоор аргагүй биз дээ. Ингээд хэргийг нь хөөцөлдөөд явж байхад байцаагч нь дахиад өөрчлөгдсөн. Яагаад үргэлж солигдоод байгааг ойлгоогүй ээ. Хэргийг авсан н.Зоригт гэгч байцаагчтай уулзах гээд л очихоор “Гар зайл. Чи алуурчны ээж биз дээ. Чамтай ярих юм байхгүй!” гэж загнаад гаргана. Хүнээсээ болдог байх л даа. Байцаагч, цагдаа нарт үнэхээр гомдолтой явдаг.


-Хэзээ Ганцхудгаас гаргаж авсан бэ, бие нь муу байсан юм бол яагаад эмнэлэгт хэвтүүлээгүй юм бэ?
-Эгч нь уулзах гээд өчнөөн оролдсон. Эх хүний сэтгэлийг ойлгосон ганц хүн бол н.Батболд байцаагч. Тэр хүнтэй хамт очихдоо л хүүгээ харсан. Нөгөө хоёр байцаагч нь намайг алуурчны ээж гэж их дарамталдаг байсан. Уулзаж болдоггүй юм бол ядахнаа эмчтэй нь уулзъя гээд очсон чинь “Таны хүүхдийн бие муу байгаа. Батлан даалтад гаргаад эмчлүүлсэн нь дээр” гэж хэлээд бичиг хийж өгсөн. Тэр бичгийг нь байцаагч н.Зориг болон Амгаланбаатар бил үү Бат-Амгалан ч гэл үү тэр хоёрт өгөхөд “Битгий худлаа ярь. Арын хаалгаар бичиг авчхаад, юуны чинь чиний хүүхдийг эмчлэх. Баашилж байгаа юм” гээд бичгийг маань аваад өгөөгүй. Ингээд миний хүү эмнэлгийн тусламж авч чадаагүй. Нэг өдөр ажил руу шоронгоос яриад “Хүүхдээ ирж ав. Бие нь муу байна” гэж хэлүүлсэн. Яарч сандран очоод хүүгээ хараад их цочсон. Эрүүл саруул хүүг минь хэрэг хийсэн гэж оруулчхаад өвдөөд хүний сүг болонгуут нь “ав” гэж хэлж байгаад нь хууль хяналтын байгууллагад их гомдсон. Миний хүү арьс, яс болтлоо турчихсан нүднээс гарчихсан. Дуу нь цаашаагаа орчихсон дуугарч чадахгүй байсан. Тэр үед хүүгийнхээ ЭМД, паспортыг авъя гэсэн чинь байхгүй гэж хэлж байна лээ. Тэгээд мөрдөн байцаагчид нь ороод уйлан бархирч байж ИБМТ-өөс тамгатай цаас авхуулаад хүүгээ эмнэлэгт үзүүлсэн.


-н.Зоригт гээд байгаа байцаагч ямар хүн байсан юм. Ер нь хүү тань байцаагчтайгаа уулзсан уу?
-Эмнэлгээс гараад явж байхдаа хүү маань н.Зоригт байцаагчтай уулзмаар байна гээд биеэ дааж ядан гурван давхар луу гарч байсан. Хүү маань тэр үед баруун чих нь дүлий, толгой нь энд тэндээ хавдартай, гуя нь аймаар хөх няц болчихсон сорвитой, төмсөг нь хавдчихсан байсан юм. “Надад хийсэн хэрэг байхгүй. Амьд үлдэхгүйгээ мэдэж байна. Гэхдээ хэрэг хийгээгүй гэдгийг миний ээжид минь хэлж л таарна” гэж амьсгаадан хэлэхэд н.Зоригт байцаагч ”Чангахан ярь”, “худлаа баашлаад” гээд хөөгөөд гаргасан. Ингээд эмнэлэгт хэвтээд тав хоноод нас барсан.


-Тэгэхээр хүүг чинь хэн зодсон хэрэг вэ?
-Ер нь энэ хэрэгт 19-30 насны таван хүн хилс хэрэгт унасан шүү дээ. Тэднийг Ганцхудагийн подвалын 7-9 камер дамжуулан хориод, шинэ камерийнх нь хүмүүс “Аалзнууд аа, нуусан алтаа гаргаж өг” гээд бакаль, наарны таван см-ын банзаар зодон, шалан дээр ус асгаад нүцгэн хэвтүүлээд тогонд цохиулах, гялгар уут, сойзны иш хайлуулан биен дээр нь дусаах, нойр хоолгүй хонуулах зэргээр тарчлаан зовоодог байсан тухай хожим баримтат кино хүртэл гарсан шүү дээ. Миний хүү ч гэсэн энэ зодуурыг маш их амссан. Ер нь байцаагч нар хамт байгаа хүмүүсээр нь хэргийг нь хүлээлгэдэг юм шиг байна лээ. Манай хүү гарч ирээд “Ээжээ намайг бакалиар толгой руу өшиглөдөг. Унаад ойчоод сэрэхээр өөрсдийнхөө өтгөн шингэнээ уулгадаг байсан” гээд уйлж суусан. Тэгэхээр нь хүү маань “Ахаа та нар адилхан байж битгий тэг л дээ. Дүү нь хэрэг хийгээгүй гээд уйлаад гуйхаар дахиад бакалиараа цохидог байсан” юм билээ. Эмнэлэгт би гав ганцаархнаа хүүгээ элгэндээ наагаад, хүү минь намайг тэврээд нас барсан.
Тэр үед би яриаг нь бичиж авсан бол одоо гэрчтэй байхгүй юу. Одоо ерөөсөө гэрч байхгүй гээд хуулийнхан халгаадаггүй юм. Хүүг минь задлангийн эмч нар сүрьеэгээр нас барсан гэж тогтоосон. Зодуурынх нь ул мөр байхад сүрьеэ гэж нуух зүйл байсан байлгүй /уйлав/.


-Таны хүүд хэдэн төгрөгийн нөхөн төлбөр олгохоор болсон бэ?
-Шүүхийн эцсийн шийдвэр гарлаа гээд амьд байгаа хэдэд нь 2006 онд 20,30 сая төгрөг өгнө гэж ярьж байсан. Харин миний хүүд хохирол байхгүй гэж уншиж байсан. Бодвол үхсэний хохь болж байгаа юм байлгүй. Тэгээд ХЭYК-т хандаад эцсийн шүүх хурлаар найман сая төгрөг гэж хэлсэн. Түүнийг нь олж чадаагүй. Тэр шөнө хүү минь уурын зуухны залуутай чингэлэгт хамт хоноогүй бол амиа алдахгүй байсан даа гэж. Хэрэг хийгээгүй бол гараад ирнэ гэж байцаагч нь хэлсэн болохоор хүүхдээ гараад ирнэ гэж боддог байв. Миний хүүхдийг ингэж тамлан зовоож байсан гэж санаанд ч орж байсангүй. Аавын хүүхдүүд суугаад гараад ирчихдэг гэсэн. Миний хүү ч гэсэн гараад ирэх байлгүй гэж сэтгэлээ аргадаж байсан. Нялхад нь биш, өсгөж том болгосон хойно нь хилс хэргээс болж сайхан хүүгээ алдсан. Хүний амийг найман сая төгрөгөөр үнэлж болохгүй. Гэхдээ ард үлдсэн хэдэд нь амьдралд нь дэм болох болов уу гээд л мөнгийг нь авъя гэж ШШГЕГ-ын орлогч дарга н.Туулхүүд өргөдөл бичиж өгсөн. Сар болсны дараа ШШГЕГ-т очсон. Гэтэл хороонд чинь шилжүүлсэн тэндээс ав гээд, хорооныхон болохоор ирээгүй гэж хэлсэн. Хүүгээ алдсан эхийн сэтгэлээр ингэж тоглох ямар хэрэг байгаа юм бэ. Би найман хүүхэдтэй. Дөрвөн охин, дөрвөн хүүтэй. Талийгаач хүү маань гурав дахь хүүхэд байсан юм. Өөрийгөө их дайчилдаг. Хотын паспорттой болчхоод Хар хорин зах дээр цайны газар ажиллуулна гээд л их ярьдаг. Их ухаантай хүүхэд байсан юм. Хүн орж ирвэл хамгийн түрүүнд сандал тавьж өгөөд, ахмад хүнд гүйж очоод юмыг нь өргөж өгдөг их тусархуу хүү байлаа. Хүүгээсээ хойш өвчний үүр болсон юм шиг байна. Уушгины хагалгаанд ороод, зүрхний хэм алдагдан тогтворгүй болсон, даралт 200 хүрсэн. /уйлав./


-Мөрдөн байцаалтад байх хугацаанд бие, сэтгэл зүйн дарамт үзүүлсэн хариуцлага байдаг уу?
-Монголд тийм хариуцлага тооцох тогтолцоо байхгүй. Байцаагчдын талаар өчнөөн ярьдаг. Гурван байцаагч дамжсан, хариуцлага яагаад тооцдоггүй юм бэ ХЭYК их хөөцөлддөг. Одоо н.Зоригт, Амгалан гээд бүгд л албан тушаал дэвшсэн. Би эрхтэн дархтан ялангуяа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос “Хүүг минь ядаж эмнэлэгт хэвтүүлээд өгөөч, хүн харахын эцэсгүй байна” гэж гуйхад хэн ч халгаагаагүй. Өтгөн, шингэнээ уулгаж, зодсоноос болж хүүгийн чинь сүнс нь зайлчихсан байна гэж лам хэлсэн. Цагаатгасан гэрчилгээг олж ав гэхээр хөөцөлдөхөд нас барсан хүнд цагаатгасан гэсэн бичгээр яах юм гээд өгөөгүй. Хүүгийн минь хэлсэн үг үнэн л байж. Муу хүүгээ бодохгүй нэг минут, секунд гэж байдаггүй. Дандаа зүүдэнд тэр үеийн зодуулсан өвчтэй төрхтэйгээр харагддаг. Хааяа автобусанд адилхан хүүхэд харагдахаар дагаж бууж хардаг. Даанч миний хүү биш. Энэ үед л хоёр нүдэнд хурсан нулимсаа арчин, тэр үед эмнэлэгт хэвтүүлчихгүй яав даа гэж байцаагчид нь гомдох юм. Хэрвээ хэвтүүлсэн бол хүү минь амьд, эхнэр, хүүхэдтэй болчхоод биднийг баярлуулаад явах байсан даа /уйлав/.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com