Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр буюу хоёрдугаар сарын 9-ний өдөр боллоо. Хурлаар хоёр хүнийг Ардчилсан Намын /АН/ даргаар бүртгүүлэх хүсэлтийг хэлэлцэв.
Л.Гантөмөрийг Ардчилсан Намын даргаар бүртгүүлэхээр Ч.Өнөрбаяр, УИХ-ын гишүүн Д.Ганбатыг Ардчилсан Намын даргаар бүртгүүлэхээр С.Эрдэнэ тус шүүхэд өргөдөл өгөөд байсан билээ. Тэгвэл дээд шүүхийн шийдвэрээр Лу.Гантөмөрийг АН-ын даргаар батламжиллаа.