Бүх төрлийн орлогоос нийгмийн даатгалын шимтгэл авахаар болсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархсан. Тэгвэл уг асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр тайлбар хийжээ. Тэрээр "Бүх төрлийн орлогоос НДШ авна гээгүй. Ташаа мэдээлэл. Буруу мэдээлэл яваад байна. 1995 оноос одоог хүртэл хэрэгжиж байгаа хуульд ямар орлогоос НДШ авахыг зааж өгсөн. Тэр яг хэвээрээ байгаа. Ямар нэгэн өөрчлөлтгүй өргөн баригдсан. Хуучнаараа байгаа гэсэн үг. Нийгмийн даатгалын шимтгэл бол ТАТВАР биш! Ундармаа гуай болон Чингис хаан банкнаас даатгуулагчдын мөнгийг авах ёстой. Энэ бол зүй ёсны шаардлага. Бүх даатгуулагчид шаардах эрхтэй. ХНХЯ энэ мөнгөний хойноос байнга хөөцөлдөж байгаа. Нийгмийн даатгалын шимтгэл бол хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос тооцогдож ирсэн. Тэр хэвээрээ байгаа" гэв.