Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Х.Болорчулуун: Үндсэн хуулийн Цэцийн гишүүд эдийн засгийн мэдлэггүй байна

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Уг дүгнэлтэд Ашигт малтмалтын тухай хуулийн заалт Үндсэн хууль зөрчиж байна. Ашигт малтмалын тухай хуулийн заалтаар татвар давхардуулан авахаар байна гэсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.

 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:
-Татвар хаанаа давхцаад байна вэ? Үүнийг жишээтэй тайлбарлахгүй юу. Олон төрлийн ашигт малтмал гаргадаг үйлдвэрүүдийн татвар ямар байна вэ?
Ажлын хэсэг:
-2019 оны гуравдугаар сарын 26-нд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр давхардсан татвар орсон байна лээ. Барилгын материал, ашигт малтмал гээд бүхий л төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа бол тэр болгондоо татвар төлөхөөр байгаа.

 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
-Үндсэн хуулийн Цэцийн тайлбар хангалтгүй байна. НӨАТ-ыг давхар төлж байгаа юу.

-УУХҮЯ-ны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Мөнхтөр:
-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувьд татвар давхцуулсан тохиолдол байхгүй. Ашигт малтмалын нэмэлт өөрчлөлтөөр хүдэр, баяжмал бүтээгдэхүүнд давхардуулахгүйгээр олгоно гэж заасан байгаа.


УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
-Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй. Үндсэн хуулийн Цэцийн гишүүд эдийн засгийн мэдлэг муутай юм уу эсвэл төлөөлж очсон хүмүүс тайлбараа дутуу хийв үү. ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авбал татвараас бултах эрсдэлтэй. Энэ байдлыг таслан зогсоох зорилгоор Ашигт малтмалын тухай хуулийг гаргасан.
Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараа санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com