Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
"Зөвлөлдөх уулзалтаар шинэ Үндсэн хуулийн тухай огт ярихгүй"

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-аас тогтоол баталж Зөвлөлдөх зөвлөл байгуулсан. Мөн энэхүү зөвлөлд дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулсан юм. Уг ажлын хэсгийн ахлагч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохүсүрэн, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийн хамт мэдээлэл хийлээ. 

Д.Тогтохсүрэн: -Маргааш Зөвлөлдөх зөвлөлөөс зохион байгуулж буй зөвлөлдөх уулзалт болох гэж байна. Хоёр дахь шатны энэхүү зөвлөлдөх уулзалтад 800 гаруй иргэн оролцоно. Үүнтэй холбоотойгоор мэдээлэл өгье гэж бодлоо. Сүүлийн үед Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх гэж байна гэсэн мэдээлэл гарах боллоо. Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой ямар ч асуудал байхгүй. Зөвлөлдөх зөвлөлийн санал асуулга дотор нийгэм, эдийн засагт тулгамдаад байгаа дөрвөн том асуудлын хүрээнд л явагдана. 

Нэгдүгээрт, иргэний болон улс төрийн эрхтэй холбоотой асуудал,

Хоёрдугдугаарт, парламентын ардчилал, тогтолцоотой холбоотой асуудал, 

Гуравдугаарт, эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулахтай холбоотой асуудал,

Дөрөвдүгээрт, ниймийн тулгамдсан асуудлууд. 

Зөвлөлдөх зөвлөлийн уулзалт бол ард түмнийхээ төлөөллийн саналыг тэнцвэртэй мэдээллийн хүрээнд сонсох үйл явц. Түүнээс шинэ Үндсэн хууль хэлэлцэхтэй холбоотой асуудал энд огт байхгүй. Н.Энхбаяр даргын боловсруулсан хуулийн төслийг УИХ хэлэлцэн батлах нь гэж зохион байгуулалттайгаар мэдээллэх боллоо. Ийм зүйл огт байхгүй. УИХ Зөвлөлдөх зөвлөлийн дотоод үйл ажиллагаанд нь ороллцохгүй. Аль болох дэмжлэг өгч хамтарч ажиллах чиглэл баримталж байгаа. 

С.Одонтуяа: -Шинэ Үндсэн хуулийн төслийг АН дэмжихгүй. Цаг хугацааны хувьд боломжгүй. Дээрээс нь энэ төсөлд дэмжиж болохооргүй олон заалт орсон байна лээ. Харин үүнээс наана УИХ-ын сонгуулийн тухай, Улс төрийн нарийн тухай хуулиа өөрчлөх хэрэгтэй. Ард иргэд улстөржилт, намчирхалаас залхаж байна. Тиймээс сонгуулийн тогтолцоог сайжруулж, парламентын ардчиллыг боловсронгуй болгохын төлөө ажиллахад бэлэн байна. Шинэ Үндсэн хуулийг бол дэмжихгүй.

Т.Доржханд: -Шинэ Үндсэн хууль гэдэг асуудлыг огт гаргаж ирээгүй. Харин байгаа тогтолцоогоо сайжруулахыг шаардаж байгаа. Үүний тулд иргэдэд мэдээллээ сайн өгөх хэрэгтэй. Зөвлөлдөх зөвлөл иргэдийн санал хүсэлтийг нэгтгээд УИХ-д өргөн мэдүүлнэ гэж ойлгосон. Энэ ажлаа яаралтай хийх хэрэгтэй.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com