Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын гадаад хэргийн сайд Пак Жин-ийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд хоёрдугаар сарын 14-ний өдөр БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин-ийг хүлээн авч уулзав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гадаад хэргийн сайд Пак Жинтай түүний 2022 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын дараа Сөүл хотноо дахин уулзаж байгаад баяртай байгааг илэрхийлээд хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, иргэдийн солилцоог дэмжих чиглэлээр тохирсон ажлуудыг бодит ажил хэрэг болгох талаар анхаарч ажиллаж байгаад талархал илэрхийлэв.
Тэрбээр Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих хүрээнд 2023-2025 оныг “Монголд зочлох” жил болгон зарласантай холбогдуулан гадаадын нэг сая жуулчин авах зорилт тавин ажиллаж буйг дурдаад энэ удаагийн айлчлалын үеэр Монголд зочлох жилийн нээлтийн ажиллагааг БНСУ-аас эхлүүлж, “Монголд тавтай морилно уу” арга хэмжээг зохион байгуулж буйг онцлон тэмдэглэлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр улсын иргэд харилцан адил байх зарчмын үүднээс монгол иргэдэд мөн визийн хөнгөлөлт үзүүлэх, цаашид харилцан визгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх талаар талууд илүү нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлэв.


            БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувиар 2023 онд гадаад улс орнуудад хэрэгжүүлэх дээд түвшний анхны айлчлалыг БНСУ-аас эхлүүлж буйд баяртай байгаагаа илэрхийлээд хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн ажил хэрэгч, үр дүнтэй айлчлал болно гэдэгт итгэлтэй байна гэлээ. Монгол Улс, БНСУ-ын иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлд хоёр улсын Хууль зүйн яам, Гадаад харилцааны яамд хоорондын яриа хэлэлцээг эрчимжүүлж, ойрын хугацаанд бодит үр дүн гаргахын төлөө биечлэн анхаарч ажиллаж буйгаа тэмдэглэлээ.
            Талууд бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө байгааг нотлов. Пак Жин сайд Пусан хот нь БНСУ-ын хоёр дахь том хот бөгөөд монгол иргэд олноор зорчдог хот болохыг тэмдэглээд “Дэлхийн ЭКСПО-2030”-ийг эх орондоо зохион байгуулах эрхийн төлөө Пусан хот өрсөлдөж буйг онцлов. Энэхүү сонгуульд Монгол Улс Пусан хотыг дэмжихийг хүсэв. Ерөнхий сайд “Дэлхийн ЭКСПО-2030”-ийг зохион байгуулах эрхийн төлөөх сонгуульд Пусан хот сонгогдох тохиолдолд БНСУ-ын Засгийн газар амжилттай зохион байгуулна гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлж, Монгол Улс Пусан хотыг дэмжихээ илэрхийллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com