Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Зөвлөлдөх санал асуулгын Зөвлөмжийг УИХ-д хүлээлгэн өглөө

Улсын хэмжээнд хоёр шаттайгаар зохион байгуулсан “Зөвлөлдөж шийдье” сэдэвт зөвлөлдөх санал асуулгын дүнд үндэслэн гаргасан Зөвлөмжийг тус санал асуулгын Зөвлөлдөх зөвлөл өнөөдөр (2023.02.17) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүлээлгэн өглөө.

Зөвлөмжийг хүлээлгэн өгөхдөө Зөвлөлдөх зөвлөлийн дарга, академич Г.Чулуунбаатар, энэ оны нэгдүгээр сарын 06-нд байгуулагдсан цагаасаа эхлэн бид шуурхай ажиллаж, санал асуулгын сэдвийн хүрээг тодорхойлж, нийт 22 асуултыг боловсруулсан. Ингээд хуулийн дагуу Үндэсний статистикийн хороо хоёр шатны санал асуулгыг явуулж дүнг нэгтгэн, тайлан ирүүлсэнд тулгуурлан Зөвлөлдөх зөвлөлөөс Зөвлөмж гаргалаа. Зөвлөмжийг бид 22 асуулт тус бүрээр, санал асуулгын дүнгийн тоон үзүүлэлтэд тулгуурлан боловсруулсан хэмээн танилцуулав.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар зөвлөлдөх санал асуулгын Зөвлөмжийг хүлээн аваад, зөвлөлдөх санал асуулгын тухай олон нийт, иргэний нийгмийн болон улс төрийн байгууллагын төлөөллүүдээс маш олон сэтгэгдэл, талархал ирж байгааг дурдан, Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдэд баяр хүргэлээ. Тэрбээр, энэ удаагийн зөвлөлдөх санал асуулгаар монголчууд нэгэн танхимд цуглаж чадлаа. Ардчиллыг амилуулсан үйл явдал боллоо гэж иргэд сэтгэгдлээ хэлж байна. Амьдрал олон өнгөтэй, баялаг байдаг. Зөвлөлдөх санал асуулга, хоёр дахь шатны санал асуулгын хүрээнд зохион байгуулсан Зөвлөлдөх уулзалтад тэрхүү олон өнгө, баялгийг нэгэн дор хуралдуулж, монгол оюун ухаанаар, ардын язгуур ухаанаар улс оронд тулгамдсан асуудлуудыг тал бүрээс нь зөвлөж хэлэлцсэн болохоор зөв, сайн үр дүн гарсан гэдэгт итгэлтэй байна. Ашиг сонирхлоороо нэгдсэн хүмүүс хэчнээн мянгуулаа цуглаж хуралдсан ч тэндээс нэг талын хүсэл, бодол л гарна. Нийт ард иргэдийн төлөөллийг улс орны өнцөг булан бүрээс сонгож оролцуулон, оюун бодлыг нь уралдуулж, нийгмийн зөвшилцөлд хүрч болдгийг энэ үйл явдал харууллаа гэсэн юм.

Тэрбээр, Зөвлөлдөх санал асуулгын Зөвлөмжийг цаашид эрх зүйн 10 шинэтгэл буюу улс төр, засаглалын тогтолцооны шинэтгэл, эдийн засаг болон нийгмийн бодлогын багц хуулиудад тусгах талаар ажлын хэсгүүдэд хуваарилагдан ажиллаж, энэ оны гуравдугаар сарын 07-ны дотор санал оруулж ирэхийг Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдээс хүслээ.

Зөвлөлдөх санал асуулгын Зөвлөлдөх зөвлөл үйл ажиллагааныхаа буюу зөвлөлдөх санал асуулгын явц, үр дүнг нэгтгэн дүгнэсэн дэлгэрэнгүй тайланг Сар шинийн баярын дараа хүлээлгэн өгөх юм. Зөвлөмжийг хүлээлгэн өгөхөд Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн бүгд оролцсон юм. Тэд зөвлөлдөх санал асуулгын хугацаанд хэрхэн ажилласан, ямар ололт, дутагдал ажиглагдсан болон цаашид хэрхэн зохион байгуулах зэрэг олон асуудлаар санал сэтгэгдлээ илэрхийлэв.

Зөвлөлдөх санал асуулгын Зөвлөмжийг хүлээлгэн өгөхөд Улсын Их Хурлын Ажлын хэсгийн гишүүн Н.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар байлцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com