Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал ХОЁР хүнээр дуусахгүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёрдугаар сарын 19-нд МҮОНРТ-ийн Монголын мэдээ сувгийн “Онцлох зочин” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Нүүрсний хулгайн хэрэгт холбоотой УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэн, хуулийн байгууллагаар шалгуулах гишүүдийн тоо хоёроор тогтохгүй гэж ярилаа.

Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нар бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг УИХ-д гаргасан.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Одоогоор хоёр УИХ-ын гишүүн /Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан/ бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлт гаргасан. Хаврын чуулганыг нээсний дараа энэ хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг шууд хэлэлцэнэ. Цаашид хоёроор тогтохгүй байх. Олон гишүүдийг би буруугүй л юм бол шалгуул, бүрэн эрхээр битгий халхавчил гэж хэлж байгаа. Халдашгүй бүрэн эрх бол гэмт хэргээс нуугдах биш ард түмний төлөөллийг хамгаалж буй зүйл. Парламентын гишүүн ёс зүйн өндөрлөг байх ёстой.

Улстөрчдийн ах дүү, хамаатан саднууд төрийн албанд томилогдох, тендерт оролцох боломжийг хязгаарлах хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж байна. УИХ-ын гишүүн бол иргэн биш, иргэний төлөөлөл. Иргэдээс давуу нь халдашгүй байдал, мэдээлэлд нэвтрэх эрх мөн. Парламентын гишүүд өөрсдөө хулгай хийж, зээл авч, хэрэгт орж байгаа нь тэдний баталсан хуулийг хэн дагах юм бэ гэдэг асуудал руу аваачна. Яагаад 1.5 сая төгрөгийн цалинтай төрийн албан хаагч хувийн хэвшлийнхнээс илүү тансаг зэрэглэлийн 6-8 давхар хауст амьдрах ёстой гэж. Энэ бүхэн авлига шүү дээ. Баримт нотолгоотой мэдээллийг шүгэлдэж нийгмийн анхааралд оруулсан хүн ямар хариуцлага хүлээдэггүй болгож хуульчилна” гэв.

Өөрөөр хэлбэл авлига авдаг хууль хяналт, прокурорын байгууллагынхан, орлогоо нотолж чадахгүй байгаа төрийн албан хаагчдыг шүүрдэж, цэвэрлэнэ гэсэн үг.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com