Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
ХКН бусад улс төрийн намуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байна

Хятадын Коммунист Намын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин дэлхийн улс төрийн намуудтай яриа хэлэлцээ хийх дээд түвшний уулзалтыг цахим хэлбэрээр Бээжингээс энэ сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

"Шинэчлэлд хүрэх зам: Улс төрийн намуудын хариуцлага" уриан дор зохион байгуулагдаж буй энэхүү виртуал уулзалтад дэлхийн өнцөг булан бүрээс 500 гаруй улс төрийн нам, улс төрийн байгууллага, судалгааны төв, хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөл оролцов.

Тухайлбал уулзалтад Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафоса, Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро, Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич, Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ зэрэг дэлхийн улс төрийн удирдагчид оролцжээ.

Хурлын үеэр улс орнууд өөрсдийн үнэт зүйл, загвараа бусдад тулгах, үзэл суртлын сөргөлдөөнийг өдөөхөөс зайлсхийх хэрэгтэйг Ши Жиньпин онцолжээ.

Мөн ХКН бусад улс төрийн намуудтай солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, шударга ёсны төлөө хамтдаа зүтгэхийг эрмэлзэж, бусад орны улс төрийн нам, байгууллагатай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, үзэл санаа, ашиг сонирхлын уялдаа холбоог өргөжүүлэхэд бэлэн байна гэж Ши Жиньпин мэдэгдлээ.

Түүнчлэн дэлхийн улс төрийн намуудад хандан ард түмний сайн сайхан амьдрал, соёл иргэншлийн цаашдын хөгжил дэвшлийн төлөөх хүсэл эрмэлзэлд анхаарлаа хандуулж, материаллаг элбэг дэлбэг байдал, улс төрийн бүрэн бүтэн байдал, соёл ёс суртахууны баяжилт, нийгмийн тогтвортой байдал, таатай амьдрах орчныг бүрдүүлэхийн төлөө хичээн чармайхыг уриаллаа.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com