Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар:

  • Ханги-Мандал боомтын хил холболтын төмөр замын талаар,
  • УИХ-ын гишүүн Н.Энхболдын санаачлан боловсруулсан Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн техник хяналтын зардлын санхүүжилтийн тухай,
  • “Эрдэнэс Монгол” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.