Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг танилцуулах, санал авах хэлэлцүүлгийг Дорноговь аймагт зохион байгууллаа

Засгийн газраас 2023 оны 01-р сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхтэй холбогдуулан хуулийн төслийг танилцуулах, иргэдийн санал авах хэлэлцүүлгийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтран 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймагт зохион байгуулж, 430 гаруй иргэд хамрагдлаа. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар оролцлоо. Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн. Тэрбээр, Нийгмийн даатгалын тухай хуулийг 1994 онд баталснаас хойш 28 жилийн хугацаанд 30 гаруй нэмэлт, өөрчлөлт орсон ч нийгэм, эдийн засгийн харилцаа, хүн амын насжилт өөрчлөгдөхийн хэрээр нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх, тэтгэврийг шударга тогтоох, инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэгдүүлэх, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалж нийгмийн даатгалын сангийн санхүүгийн чадавхыг сайжруулах, нийгмийн даатгалын үйлчилгээг түргэн шуурхай ил тод болгож цахимжуулах зэрэг арга хэмжээг хуульчлах асуудлууд тулгарч байгаа тул энэхүү хуулийн шинэчлэлийг хийхээр хуулийн төслийг Засгийн газраас боловсруулсан талаар танилцуулсан. Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, малчдын нийгмийн даатгалын хамрагдалтын хүрээг өргөжүүлэх зорилгоор тэдний тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улсын төсвөөс сар сүр 5 жилээс ихгүй хугацаагаар төлөх зохицуулалт хуулийн төсөлд тусгагдсан. Манай нийт малчдын 30 хувь нь Нийгмийн даатгалд хамрагдаж байна. Гэвч өндөр насанд хүрч, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болох үедээ амьдралын наад захын хэрэгцээгээ хангах шаардлага үүсдэг хэмээсэн. Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн дэлгэрэнгүй танилцуулгыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ганцэцэг нар өгч, иргэдийн асуултад хариуллаа.

Нийгмийн бодлогын байнгын хорооноос иргэдээс гарсан саналыг Ажлын хэсгийн хурал, Байнгын хороо, цаашлаад чуулганы хуралдаан дээр уламжлах бөгөөд хуулийн төслийг D.Parliament хуудсанд байршуулсан тул иргэд зүйл заалт бүр дээр саналаа өгөх боломжтой хэмээн УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын албанаас мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com