Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Ж.Ганбаатар: Биржээр арилжаалснаар 80 ам.доллар байсан нүүрсний үнэ 180 ам.доллар болж өссөн

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гараг бүр өглөөний уулзалт хийж байна. Өнөөдөр "2023 оны сорилтуудыг даван туулах нь" сэдвийн хүрээнд өглөөний ээлжит уулзалтаа уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн төлөөлөл, бизнес эрхлэгчидтэй хийж байгаа юм. Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-ын боомтын болон аж үйлдвэржилтийн төслүүдийг эрчимжүүлэх, эдийн засгаа тэлэх, уул уурхайн олборлолтоос боловсруулалтад шилжиж, аж үйлдвэржилтийг хөгжүүлэх зэрэг суурь бодлогыг уул уурхай, ашигт малтмалын салбарт оновчтой болгох, үүнд төр, хувийн хэвшлийн үүрэг, оролцоо ямар байх талаар ажил хэрэгч санал, шийдэл гаргах нь өнөөдрийн уулзалтын гол зорилго юм байна. "2023 оны сорилтуудыг даван туулах нь" сэдэвт өглөөний уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэн зэрэг Засгийн газрын гишүүдээс гадна төрийн өмчит "Эрдэнэс Монгол", "Эрдэнэт"-ийн удирдлагууд, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн зөвлөлийн дарга Г.Батцэнгэл, "МАК" ХХК-ийн захирал Б.Нямтайшир, "Макс" группийн захирал Б.Ганбаатар, "Саус гоби сэндс" ХХК-ийн захирал А.Далангурван зэрэг уул уурхайн салбарын хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож байна.

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар: Уул уурхайн биржийг Монгол Улс уул уурхайн салбарт ашиглахад бэлэн болсон. Уул уурхайн биржийн хууль энэ оны 07-р сарын 01-нээс хүчин төгөлдөр хэрэгжээд эхэлнэ. Одоо биржээр нүүрсээ арилжаад эхэлсэн. Үр дүн гарч байна. Тонн нь 70, 80 ам.доллар байсан нүүрсний үнэ 170-180 ам.доллар болж өссөн. Цаашдаа биржээр зөвхөн нүүрс биш зэс, төмөр, жонш арилжаалдаг болно. Баялгийн сангийн тухай хуулийг Засгийн газар боловсруулж байна. Засгийн газар, Ерөнхий сайдын хувьд ашигт малтмал олборлолтоос боловсруулат руу шилжих бодлогыг барьж ажиллаж байгаа.
Монгол Улс газрын ховор элементийн салбарт дэлхийд тэргүүлэх боломжтой. Гадны улс орнууд, томоохон компаниуд, мэргэжилтнүүд Монгол Улсыг маш их сонирхож байна" гэв. 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com