Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Г.Ганболд: Нүүрсний сонсголыг АТГ-ын саналаар хойшлууллаа

УИХ-ын 2022 оны 31 дүгээр тогтоолоор Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох Хянан шалгах түр хороо байгуулсан. Тус түр хороо нь нүүрсний хулгай гэх асуудалтай холбогдуулан энэ сарын 10-12-нд нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол зохион байгуулахаар товлоод байсан юм. Гэвч АТГ-аас түр хороонд ирүүлсэн хүсэлтийн дагуу сонсголоо хойшлуулахаар болжээ. Энэ талаар түр хорооны дарга Г.Ганболд "Сонсголд114 хүнийг гэрчээр дуудахаар болоод байсан. Гэвч АТГ-аас "УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн 33.9-д "Хянан шалгах түр хороо /цаашид энэ бүлэгт "түр хороо" гэх/-ны үйл ажиллагаа нь хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах Улсын Их Хурлын эрх хэмжээний хүрээнд байна. Хянан шалгах түр хорооноос шүүх болон эрх бүхий бусад байгууллагын хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах, хөндлөнгөөс оролцох, заавар өгөхийг хориглоно" гэж заасан байдаг. Энэ удаагийн сонсгол бидний ажилд саад учруулахаар байна. Сонсгол нь мөрдөн байцаах ажиллагааны нууцыг зардруулах, хөдлөнгөөс саад учруулах магадлалтай байна. Тиймээс түр хорооны хурлыг хойшлуулж өгөөч" гэсэн хүсэлт ирсэн. Түр хороо АТГ-аас ирсэн энэ саналыг нь хэлэлцээр бүгд санал нэгтэйгээр сонсголыг хойшлуулах шийдвэр гаргалаа" гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com