Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Д.Загджав: Оюу толгойн асуудлаар УИХ шийдвэрээ гаргаж, хэлэлцээрээ эхлүүлэх шаардлагатай байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджавтай ярилцлаа. Тэрбээр урьд нь  “Оюу толгойн гэрээнд Монголын ард түмэнд өгөх ашиг, үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр төр засгийн зүгээс ажиллах ёстой” гэсэн байр суурийг  удаа дараа  илэрхийлж  ирсэн билээ.

 

-“Оюу Толгой” ХХК-ийн хувьцааны 66 хувийг эзэмшдэг “Туркойз Хилл” компанийн хувьцааны үнэ 40 гаруй  хувиар нэг шөнийн дотор уналаа. Та УУХҮ-ийн дэд сайдын хувьд энэ талаар  ямар бодолтой байна вэ?

-Зэсийн үнэ бууралттай ч гэсэн харьцангуй тогтвортой байгаа.

Монгол Улсын  Засгийн газрын зүгээс  аливаа нэг ноцтой мэдэгдэл, сө­рөг  үйлдэл гаргаагүй. Ийм  учраас хувьцааны ханшийн энэ огцом уналт нь Мон­голын талтай ямар ч холбоогүй гэдгийг  юуны түрүүнд хэлэхийг хүсч бай­на. “Рио Тинто” компани энэ төсөл дээр ажиллаад  13-14 жил болсон. Тэгээд  олборлолтоо эхэлснээс хойш 6-7 жил болсныхоо да­раа хариуцлаггүй огцом мэдэгдэл хийж хувь­цаа­ныхаа  үнийг  унагасны уч­рыг тэр компанийн удирд­лагаас л асуух хэрэгтэй байх.

-Гүний уурхайн зар­дал 1.2-1.9 тэрбум ам.дол­лараар дахин нэ­мэг­дэнэ.  Гүний уурхайг ашиг­лал­танд оруулах хугацаа 16-30 сараар сунжрана гэж “Рио Тинто” мэдэгдсэн нь ямар үр дагавартай вэ?

-Үр  дагаврын хувьд гэвэл Монголын төсөвт оруулах орлого ашгийн хэмжээ  буурна. Манай улсын  ногдол ашиг авч эх­­лэх хугацаа дахин 4-5 жи­лээр хойшлоно гэж би хувь­даа тооцож байна. Өөрөөр хэлвэл анх ногдол ашиг авч эхлэх хугацаа 2009 оны гэрээгээр 2023 он гэж гэж тооцож байсан бол Дубайн гэрээгээр 2037 он хүртэл  хойшилсон. Одоо бол бүр 2040-2045 оноос нааш ногдол ашиг хуваарилахгүй төлөвтэй бо­лоод явчихлаа. Ийм л учраас “Оюу Толгой” ХХК-ийн зардлын асуудалд Мон­голын төр хяналтаа чан­гатгах шаардлагатай гэж би хэлээд байгаа юм.

-Та урьд нь энэ талаар байр сууриа илэрхийлж байсан. Тэр дагуу ямар нэг ахиц гарсан уу?

-Миний байр суурь ч яахав, УИХ-ын ажлын хэс­гийн зөвлөмжийг хүр­тэл УИХ-ын гишүүдээс өмнө “Рио Тинто” аваад дарам­талчихдаг шүү дээ. Миний хувьд ингэж “Туркойз Хилл” компанийн хувьцааг “Рио Тинто”  унагасны учрыг “Тухайн компанийн жи­жиг хувьцаа эзэмшигчид Ком­панийн засаглалын асууд­лыг сөхөн гаргаж тавь­сантай холбоотой бо­лов уу” гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл тэдний хувьцааг унагах замаар “Рио Тинто” компани “Туркойз Хилл” ком­­пани дахь 50.8 хувийн эзэмшлээ нэмэгдүүлэх са­наар­халтай холбоо болов уу.

-Одоо тэгээд яахав?

-УИХ-ын ажлын хэсгийн зөвлөмжийн дагуу гаргах тогтоолыг яаралтай хэлэл­цэж батлах, улмаар хө­рөнгө оруулагч талтай яриа хэлэлцээгээ яаралтай эх­лүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхгүй бол Гүний уурхайн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэдэг чинь “Рио Тинто”-гийн авах Удирдлагын зар­дал буюу ашиг нь 80-150 сая ам.доллараар шууд нэмэгдэх нөхцөл байдалд хүргэж байгаа юм. Энэ зардалд шууд хяналт тавих ёстой  “Оюу  Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөв­лөл, “Эрдэнэс-Оюу Толгой” ХХК-иас тайлбар авах хэрэгтэй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com