УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайг Филиппин улсад баривчилжээ. Түүнийг тус улсын Сэбу хотын цагдаагийн газарт баривчилж, Монгол руу шилжүүлэн авах ажиллагаа явагдаж байна гэдгийг албаныхан мэдээллээ.
Түүний нэр интерполоор эрэн сурвалжилж, гадаад улсаас буцаан авчрах хүмүүсийн жагсаалтад багтсан юм. Т.Бадамжунай нь 2018 онд Замын-Үүд боомтоор эх орноосоо гарсан байдаг.