Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
МАН, АН-ын бүлэг тус тусдаа УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл өргөн барихаар болжээ

УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гарган сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг парламентад суудалтай намуудыг оролцуулан байгуулсан. Эрх баригчдаас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд ажлын хэсгийг ахалж байгаа бол ХҮН-аас Т.Доржханд, АН-аас УИХ-ын дэд дарга С.Одонтуяа тэргүүтэй гишүүд ажлын хэсэгт багтаж байгаа юм. Ажлын хэсэг хуулийн төслөө боловсруулсан бөгөөд дараах өөрчлөлт, онцлогуудыг тусгажээ. 

  1. Сонгуулийг 38:38 гэсэн холимог тогтолцоогоор явуулна. Гишүүдийн 50 хувь нь тойргоос, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдоно гэсэн үг.
  2. Сонгуулийн зардлыг бууруулах хэд хэдэн заалт оруулсан. 
  3. Гадаадад байгаа сонгогчдын саналыг авна. 
  4. Намуудын УИХ-д суудал авах босго оноо гурван хувь байна. 2012 онд таван хувь байсныг бууруулж гурав болголоо.
  5. Эмэгтэйчүүдийн квотыг 30-аас доошгүй хувь байлгана. Өмнөх хуулиар 20 хувь байсан.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсэг төслөө Засгийн газарт илгээж өнгөрсөн долоо хоногт саналыг нь авсан. Улмаар төслөө энэ долоо хоногт УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээр төлөвлөөд байсан юм. Ажлын хэсэгт нь гишүүдээ оруулж хамтран боловсруулсан АН-ын бүлэг тусдаа УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл өргөн барихаар болжээ. Тус намын бүлэг мөн маргааш төслөө УИХ-д өргөн барихаар төлөвлөсөн байна.  

АН-ын бүлэг тойргоос болон намын жагсаалтаар сонгогдох гишүүдийн тоо тэнцүү байх нь буруу, намын жагсаалтыг хаалттай бус нээлттэй буюу иргэдээр сонгуулж эрэмбэлүүлэх нь зөв гэж үзжээ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com