Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
ИЗНН-ын даргаар Батын Батбаатар сонгогдов

Иргэний Зориг Ногоон Намын Үндэсний хороо хуралдаж, намын дүрэмдээ нэмэлт, өөрчлөлт оруулж, намын удирдлагаа өөрчиллөө.

Иргэний Зориг Ногоон намын Үндэсний хорооны хурлын эхэнд намын дүрэмд өөрчлөлт оруулснаар намын даргад нэр дэвшигчид хориглох заалт нэмсэн юм. Тус намын дүрмийн тавдугаар бүлгийн намын удирдлагын тогтолцоо хэсэгт “... Авлигын хэрэг нь шүүхээр орж ял шийтгэл авсан нь тогтоогдсон бол тэр хүнийг намын даргаар сонгох”-ыг хориглоно гэсэн заалтыг нэмж тусгалаа.

Энэ үеэр намын даргын ажлаа өгч буй Ц.Ганхуяг: "Иргэний Зориг Ногоон нам улс төрийн тогтвортой үйл ажиллагаа явуулдаг хүчин. Миний бие энэ намыг анх байгуулагдах цагаас эхлэн гишүүнээс дарга болтлоо ажиллалаа. Өнгөрсөн жилүүдийг алдаа оноотой туулж ирсэн хэдий ч одоо шинэ үеийн хүмүүст замаа тавьж өгөх цаг нь болжээ. Ц.Ганхуяг миний бие хувийн шалтгааны улмаас намын даргын албаа өгөхөөр болж байгаагаа мэдэгдэж байна. Мөн өнгөрсөн хугацаанд намын үйл ажиллагааг авч явсан дэд дарга Батын Батбаатарыг намын даргад нэр дэвшүүлж байна. Хуралд оролцож буй гишүүд Та бүхэн минь дэмжиж өгөөрэй" хэмээн хүслээ.

Ийнхүү Иргэний Зориг Ногоон намын Улс төрийн зөвлөлийн гишүүдийн дунд явуулсан нууц санал хураалтаар намын дэд дарга Батын Батбаатарыг 100 хувийн саналаар дэмжиж, ИЗНН-ын даргаар сонголоо.

Иргэний Зориг Ногоон намын даргаар сонгогдсон Батын Батбаатар: "Намайг дэмжиж, итгэл хүлээлгэсэн Та бүхэндээ баярлалаа. Үүнээс өмнө намыг удирдан чиглүүлж ажиллаж байсан Ц.Ганхуяг даргадаа мөн талархал илэрхийлье. УИХ-ын сонгууль болоход багагүй хугацаа үлджээ. Энэ хугацаанд манай намынхан эв нэгдэлтэй байж, сонгуульд амжилттай оролцох шаардлага үүсч байна. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт саяхан орлоо. Түүнийг дагаж Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуулиуд хэлэлцэгдэх гэж байна. ИЗНН хөгжлийн бодлогоо улам боловсронгуй болгож, намын дотоод асуудлаа дахин ярилцаж, шинэчлэлийн бодлогыг хамтдаа хийх болно” гэлээ.

Ийнхүү ИЗНН-аас намын дүрмийн өөрчлөлт болон намын шинэ даргаа Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхээр болж, холбогдох материалаа энэ долоо хоногт хүргүүлэхээр болжээ.

Э.МӨНХ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com