Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Н.Ганибал: Нүүрсний хяналтын сонсгол хойшлоход МАН-ын удирдлагууд нөлөөлсөн

Ардчилсан Намын бүлгийн хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр хойшлуулаад байсан нүүрсний сонсголыг яаралтай явуулаач гэх шаардлагыг УИХ-д хүргүүлэх гэж байгаа тухай мэдээлсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигатай тэмцэж, түүнээсээ орлого олж байгаа юм шиг ярьж байна. Тэр мөнгөөрөө цалин тэтгэвэр нэмнэ гэнэ. Энэ бол худлаа. Олон улсын зах зээл дээр коксжсон нүүрсний үнэ унасан. Бид 180 ам.доллараар хил дээр зарах чадамжгүй боллоо. Засгийн газар цалин тэтгэврийг нэмэхдээ хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж нэмэх ёстой байсан. Ирээдүйд олохгүй орлогоор цалин, тэтгэврийг нэмэх гээд байна. Гурван жил дараалан инфляц 10-аас дээш хувьтай байх энэ цаг хугацаанд яагаад төсөв ярихдаа цалин, тэтгэврийн зөв хуваарилалтыг хийгээгүй юм бэ. Биднийг хэлэхээр тоохгүй. Сонгууль дөхөөд ирэхээр бид цалин, тэтгэвэр нэмж байна гэх юм. Ард түмний халааснаас хулгайлсан мөнгөө буцааж өгөх гэж байна. Өнөөдөр 14 их наяд төгрөг иргэдийн халааснаас алдагдсан. Өнөөдөр үүнээс 1.8 их наяд төгрөгийг л нөхөж өгөх гэж байна.

Мөн нүүрсний хэргийн 100 орчим хүнийг гэрчээр дуудах нэрсийг зарлах хурал дээр Түр хороог ахалж байгаа Д.Ганболд гишүүн биднийг 6 цаг хүлээлгэсэн. Сонсгол хийх өдрийн гэрчийг зарлах тэр хурал. Зургаан цаг хүлээлгэсний эцэст "Нүүрсний сонсголыг хойшлуулъя" гэдэг саналыг оруулж ирээд Түр хорооны гишүүдээр санал хураалгасан. Энэ үед манай намаас Б.Бейсен гишүүн бид хоёр эсрэг байр суурьтай байсан. Харин Ардын намын нэр бүхий гишүүд болон ХҮН-ын дарга Т.Доржханд хойшлуулъя гэдэг саналыг дэмжсэн.

Ингээд түр хорооны хурал цагтаа яваагүй. Тэрнээс хойш хуралдахгүй байна. Г.Ганболд дарга зургаан цагийн турш намынхаа дарга нар дээр байсан юм билээ. Намынхаа дарга нараас чиглэл аваад тэнд зургаан цаг болсон юм байна лээ. Тэгээд хүрч ирээд чиглэлийнх нь дагуу түр хорооны сонсгол явагдаагүй. Зургаан цаг хүлээлгэхдээ Ерөнхий сайд, УИХ-ын даргатай байж байгаад ирсэн. Тэгэхээр МАН-ын удирдлага нүүрсний сонсгол явуулахгүй гэж нөлөөлсөн байна гэдгийг шууд хэлчихье" гэсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com