Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
С.Амарсайхан: Ипотекийн зээлтэй 110 мянган иргэн 1 хувиа банкуудаас буцаан нэхэмжлэх боломжтой боллоо

Арилжааны банкнууд ипотекийн зээлийн үйлчилгээ үзүүлэхдээ авах шимтгэлийн хэмжээг зээлийн дүнгийн нэг хувиар тогтоон авдаг. Үүнийг ШӨХТГ-аас үндэслэлгүй суутгал гэж үзэн арилжааны нэр бүхий есөн банкийг тус бүр 20 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан боловч банкууд шийдвэрийг хууль бус гэж үзэн шүүхэд хандсан байдаг. Захиргааны хэргийн анхан шатны шүүх үүнийг хүчингүйд тооцсон тул ШӨХТГ-аас Давж заалдах шатны шүүхэд хандсан билээ. Давж заалдах шатны шүүх хурал болж, "Нэг хувийн шимтгэл үндэслэлгүй" гэсэн шийдвэр гаргасан талаад бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл энэ талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өөрийн цахим хуудаснаа мэдээлэл хийжээ.

Тэрээр "Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс арилжааны банкуудын олгож буй ипотекийн зээлийн шимтгэл 1% авч байгаа нь хууль бус гэдгийг шүүх тогтоолоо.

ШӨХТГ-аас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд 2023.06.13-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, арилжааны банкуудын ипотекийн зээл олголтын шимтгэлийг 1 хувь гэж тогтоосон нь үндэслэлгүй, хууль бус гэж үзлээ. Улсын дээд шүүх уг шийдвэрийг хууль ёсных гэж үзвэл ипотекийн зээлтэй 110 мянган иргэн 1 хувиа банкуудаас буцаан нэхэмжлэх боломжтой болно.

Ипотекийн зээлтэй, зээл авах гэж буй иргэн бүрт хамаатай шийдвэр.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Монголын хуульчдын холбоонд хүсэлт тавьж банк санхүүгийн чиглэлээр мэргэшсэн Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч О.Батхүү, С.Ялалт, Цэнгэл, Чинбат нартай гэрээ байгуулж, үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авч хамтран ажиллаж байна. Ипотекийн 8% зээлтэй 65.000 айлын зээлийн хүүг 6% болгон бууруулах асуудал ч үргэлжилнэ” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com