Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд автобусны буудлуудыг засварлан, шинэчилж эхэллээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 12 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 80 орчим хувьтай байв. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг бүх шатанд эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Энэ онд нийслэлд 1120 төсөл, арга хэмжээ хэрэгжихээс 313 ажил бүрэн хэрэгжиж дууссан, 619 ажил хэвийн үргэлжилж байна. Удааширсан 107, зогссон 81 ажил байгаа юм.

УБЗАА-наас нийтийн эзэмшлийн гудамж, талбайн явган болон дугуйн замын хүртээмжийг нэмэгдүүлэхээр 19,629 ам метр талбайг засварлах, өргөтгөхөөр төлөвлөн ажиллаж байна. Энэ хүрээнд 5220 ам метр талбайн ажил бүрэн  дууссан, 10,904 ам метр талбайн ажлыг эхлүүлээд буй. Энэ онд 111 байршилд зөвшөөрөлгүй 8771 метр урт хашаа чөлөөлөхөөр төлөвлөснөөс 26 байршилд 1905 метр урт хашаа  буулгаад байна. Ингэснээр нийт 66 байршилд 5032 метр урт хашаа чөлөөлж, хэрэгжилт 61 хувьтай байна. Мөн 132 байршилд 2355 гарааш чөлөөлөхөөр төлөвлөсөн. Өнгөрсөн долоо хоногт таван байршилд 117 гарааш буюу нийт 68 байршилд 1121 гарааш чөлөөлж, ажлын гүйцэтгэл 48 хувьтай байна.

Түүнчлэн автобусны эцсийн болон дундын зогсоолуудын хэвийн,  найдвартай үйл ажиллагааг хангуулах, орчны тохижилт, өнгө үзэмжийг  сайжруулах зорилгоор төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр арчлалт, тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг шилжүүлэх санал боловсруулж, танилцуулахыг үүрэг болгосон. Энэ дагуу төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд автобусны эцсийн болон дундын зогсоолуудыг засварлан шинэчилж, ашиглалт үйлчилгээг хариуцах сонгон шалгаруулалтыг зарлажээ. Санал ирүүлсэн “Дижитал концепт” ХХК-тай автобусны эцсийн таван буудлын байгууламж, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газартай эцсийн хоёр буудлын байгууламжийн ашиглалт, үйлчилгээг  хариуцах гэрээ байгуулан, засвар, шинэчлэлийн ажлыг эхлүүлсэн. Мөн автобусны буудлуудын нэгдсэн судалгааг гаргуулан ажиллаж байна.

Барилгын ажлуудтай холбогдуулан нийтийн эзэмшлийн гудамж авто зам,  явган хүний зам, талбайг зөвшөөрөлгүйгээр сэтэлж, эвдэлж гэмтээх зөрчлөөс  урьдчилан сэргийлж, хяналт тавих ажлуудыг зохион байгуулахыг үүрэг болгосон. Тавдугаар сарын 30-ны байдлаар зөвшөөрөлгүйгээр 10  орц, гарц гаргасан  зөрчил илэрчээ. Иймээс барилга, авто зам, замын байгууламжийн угсралтын үйл ажиллагаа эрхэлж 25 аж ахуйн нэгжид зөвлөмж хүргүүлэн, авто зам, замын байгууламжийг зөвшөөрөлгүй сэтлэх, сүвлэх, эвдэх, бохирдуулахаас урьдчилан сэргийлэх ажилд тогтмол хяналт тавин ажиллаж байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com