Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Нүүдэлчин Заан - 2023” Цэргийн сургуулилалт Монгол Улсад зохион байгуулагдаж байна

“Энэтхэг, Монголын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор 2023 оны 7 дугаар сарын 17-31-ний өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдаж буй “НҮҮДЭЛЧИН ЗААН” хоёр талын цэргийн хамтарсан 15 дахь удаагийн сургуулилтын нээлтэнд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд генерал Г.Сайханбаяр, Элчин сайд М.П.Сингх нар оролцов.

3 хүн нарын зураг байж магад

3 хүн нарын зураг байж магад

“Нүүдэлчин заан-2023” сургуулилт эхлэхэд Элчин сайд М.П.Сингх Энэтхэгийн Батлан хамгаалахын сайдын нэрийн өмнөөс Монгол Улсын Зэвсэгт хүчинд “Энэтхэгт үйлдвэрлэсэн” түргэн тусламжийн хоёр автомашин, өндөр уулын тусгай зориулалтын өвлийн 200 ширхэг хувцас гардуулан өгч, энэхүү хоёр талын сургалт амжилттай болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Энэхүү сургуулилт нь Энэтхэгийн арми, Монгол Улсын Зэвсэгт хүчний хоорондын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг тасралтгүй хөгжүүлэх бас нэгэн чухал үе шат болж, Энэтхэг, Монголын хоёр талын харилцааг цаашид хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах болно гэдгийг онцлохын зэрэгцээ Элчин сайд хэлсэн үгэндээ батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх замаар “стратегийн түншлэл”-ийг хөгжүүлэх чиглэлээр ахиц дэвшил гарч байгааг сайшаалаа.

Зэвсэгт хүчний эерэг харилцааг бэхжүүлэх, сайн туршлага солилцох, хамтын ажиллагаа, нөхөрлөл, найрамдалт харилцааг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг энэхүү сургуулилтад Монгол Улсын Зэвсэгт хүчний 70 орчим цэрэг, Жамму, Кашмирын явган цэргийн 43-н цэргийн бие бүрэлдэхүүн оролцож байна.

7 хүн нарын зураг байж магад

17 хүн нарын зураг байж магад

4 хүн нарын зураг байж магад

Цэргийн сургуулийн үеэр Энэтхэг, Монголын цэргүүд тэсвэр хатуужлын бэлтгэл, рефлекс буудлага, жижиг багийн тактик, хадны дасгал сургуулилт, бие биенийхээ цэргийн ажиллагааны туршлагыг дээшлүүлэх зэрэг ур чадвараа дээшлүүлэх зорилготой төрөл бүрийн сургалтын үйл ажиллагаанд оролцох юм. Мөн энэ сургуулилт нь уулархаг газар дахь терроризмын эсрэг үйл ажиллагаанд чиглэглэгдэж байгаа. "НҮҮДЭЛЧИН ЗААН" нь жил бүр Монгол, Энэтхэг улсад зохион байгуулагддаг сургалт, туршлага солилцох дасгал сургуулилт юм.

Хамгийн сүүлд 2019 оны 10-р сард Энэтхэгийн Баклох хотын тусгай хүчний сургалтын сургуульд болсон. Сүүлийн саруудад Энэтхэг, Монгол хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа мэдэгдэхүйц өргөжин хөгжиж байгаа нь Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд 2022 оны 9-р сард Монгол Улсад хийсэн анхны айлчлалын үеэр Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Кибер аюулгүй байдлын сургалтын төвийн нээлтийг хийсэн.

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, генерал Сайханбаярын Энэтхэг улсад хийсэн айлчлалын үеэр “Дефэкспо 2022” үзэсгэлэнд оролцсон, Энэтхэгийн Үндэсний батлан хамгаалах коллежийн багийн Монгол улсад хийсэн айлчлал, Батлан хамгаалах яамд хоорондын хамтарсан ажлын хэсгийн 11 дэх уулзалт, олон талт Энхийг сахиулах ажиллагаанд Энэтхэгийн армийн 40 хүний бүрэлдэхүүнтэй бие бүрэлдэхүүн оролцсон “Хааны эрэлд 2023” сургуулилт нь хоёр улс бүс нутгийн аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаанд хамтран ажиллах хүсэл зоригийг харуулж байна.

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

6 хүн нарын зураг байж магад

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад

7 хүн ба "Handing Over Ceremony ASHOK 明 Two Made in India Ambulances hundred High Û AA clothing to Arr Mong" гэсэн бичвэр нарын зураг байж магад

6 хүн нарын зураг байж магад

8 хүн нарын зураг байж магад

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com