Уншиж байна...
 
Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
ИЗНН Их хурлаа хийлээ

Иргэний Зориг Ногоон Нам энэ сарын 9-нд аравдугаар Их хурлаа хийлээ. Тус нам өнгөрсөн зургадугаар сард Үндэсний хорооны хурлаа хийж, өөрийнх нь хүсэлтийн дагуу Ц.Ганхуягийг намын даргаас чөлөөлж, дэд дарга, УИХ-ын гишүүн асан Б.Батбаатарыг даргаараа сонгосон юм. Тэгвэл намын дүрмийнхээ дагуу Их хурлаа хийж Б.Батбаатарыг намын даргаараа батламжиллаа.

Их хурлын үеэр ИЗНН-ын дарга Б.Батбаатар2024 оны сонгуульд хэрхэн оролцох талаар намын Үндэсний хороодын ээлжит болон ээлжит бус хурлуудаар хэлэлцэнэ. Эрх чөлөөний тухайн хуулийг батлуулахын төлөө ажиллана. Монголд эрх чөлөө алга. Санхүүгийн эрх чөлөөтэй хүн эрх чөлөөтэй байж чаддаг.  Засгийн газар ашгийн төлөө нэг ч бизнес хийж болохгүй. Засгийн газар ашгийн төлөө иргэд, ААН-тэйгээ өрсөлддөг байдлыг засна. ДНБ-ээ өсгөх тухай яриад байдаг. Энэ нь ДНБ-ээ өсгөх тоон илэрхийллээр нь нэмэх тухай ярьж байгаа болохоос эдийн засгийн өөр загвар ярихгүй байна. ДНБ-ий өсөлт нь дэлхий нийтэд юу авчирав гэхээр баян хоосны ялгааг асар хол болгосон. Тэгэхээр энэ болохгүй жишиг байх нь. Бид бол хүртээмжтэй эдийн засаг, хүртээмж нь хүмүүсийн амьдрал эрх чөлөөг хангахад хүрэлцэхүйц эдийн засаг буюу тойргийн эдийн засгийг яаж бий болгох вэ гэдэг бодлого гаргаж байгаа.

Ногоон соёл иргэншилд 1000, 1000 жил амьдарсан нүүдэлчин ард түмэн бол Монголын ард түмэн. Энэ ногоон амьдралыг хэрхэн авч явах бодлогыг ИЗНН гаргаж чадна. Энэ чиглэлд мэргэшсэн олон гишүүн манай намд бий. Намын даргын зөвлөхөөр доктор, профессорууд ажилладаг. Энэ хүмүүсийн санаа бодол болон иргэдийн санаа бодлыг тусгана. Хүн өөрөө байгаль. Байгаль өөрөө хүн гэсэн зарчмаар ажиллана” гэлээ.

 

 

 

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com